Төв аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газраас мэдээлэл хийлээ. Мэдээллийг тус шүүхийн мэдээлэл хариуцсан ажилтан Б.Жавхланбаяр хийсэн юм.
Тэрбээр “Нийслэлийн Прокуророын газраас 2019 оны зургадугаар сарын 9-ний өдөр нэр бүхий есөн иргэнд холбогдох, маш нууцын зэрэглэлтэй хэрэг шүүхэд шилжиж ирсэн. Шүүх хуралдаан гурав дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хуралдааны явцын хувьд шүүгдэгч хохирогчдыг асууж дууссан. Одоо гэрч нарыг асууж байна. Шүүх хурал маргааш дахин үргэлжлэх төлөвтэй байна.
Шүүх хуралдаанд нийтдээ 49 оролцогч оролцож байна. Шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн Төрийн болон албаны тухай нууцын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т зааснаар маш нууцын зэрэглэлтэй прокуророос шилжүүлсэн. Тиймээс дээрх хуулийн 17.1.2-т зааснаар маш нууцын зэрэглэлтэй мэдээллийг нууцлах хугацаа 20 жил. Энэ утгаараа хаалттай хэлэлцэж байна. Шүүх танхим 54.5 м.кв талбайтай. Төв аймгийн шүүхээс хамгийн том танхимтай нь. Гурван цонхтой. Онгойлгож, хааж байгаа. Ийм жижиг өрөөнд 49 оролцогч байх нь агааргүйдэх шалтгаан болж байна" гэлээ.
Г.Эрдэнэ
Сэтгэгдэл (7)