Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаан ес давж, Монгол Улсын аварга цол хүртсэн Э.Оюунболдын цолны мялаалга ирэх ням гарагт явагдах байсан ч түр хугацаар хойшлуулжээ.
Учир нь Ардын Хувьсгалын 98 Жилийн Ойн Баяр Наадмын Үндэсний Бөхийн Барилдааны шөвгийн 16 бөхөөс допингийн шинжилгээ авснаас хоёр бөхөөс доппинг илэрсэн талаар Монголын Үндсэний бөхийн холбооноос олон нийтэд мэдээлсэн юм.
Дээрх асуудал гарахтай зэрэгцэн доппингийн шинжилгээ өгсөн нэр бүхий бөх тухайлбал, Улсын аварга Н.Батсуурь, Улсын аварга Ч.Санжаадамба, Улсын аварга С.Мөнхбат, Улсын арслан С.Мөнхбат, Улсын арслан П.Бүрэнтөгс зэрэг 15 бөх цахим хуудсаар дамжуулж өөрсдийн байр сууриа илэрхийлсэн.
Уг мэдэгдлүүдтэй холбогдуулан тайлбар хийгээгүй Улсын аварга Э.Оюунболдоос доппинг илэрсэн байж болзошгүй гэх хардлага бий. Тиймээс түүний цолны мялаалгыг ийн хойшлуулсан талаар зарим мэдээллийн хэрэгсэлд нийтэлж эхлээд байна.
Мөн дээрх асуудалтай зэрэгцэн Л.Чинбат тэргүүнтэй Бөхийн холбооноос шаардлага хүргүүлээд буй.
Б.Лхам
Сэтгэгдэл (8)