Цагдаа, онцгой байдлын албан хаагчдын спортын наадам БНХАУ-ын Ченгду хотод болж байна.
Өчигдөр наадмын чөлөөт бөхийн төрөл болж, манай улсаас зургаан тамирчин оролцсоноос дөрвөн алт, хошой мөнгөн медаль хүртэв. ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, Төмөр замын цагдаагийн хэлтсийн тамирчин Монгол Улсын гавьяат тамирчин О.Насанбурмаа эмэгтэйчүүдийн 75 кг-д, Мастеруудын ДАШТ-ий нэг алт, хошой мөнгөн медальт, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Х.Нямдорж 70 кг-д, мастеруудын ДАШТ-ий хошой мөнгө, дөрвөн хүрэл медальт “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Ш.Баянмөнх 125 кг-д, Баянзүрх дүүргийн гуравдугаар хэлтэсийн тамирчин, гавьяат тамирчин Г.Эрдэнэбаяр 86 кг-д алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв.
Тэгвэл “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ, олон улсын шүүгч Б.Төмөрбаатар 74 кг-д, Эрүүл хамгаалалтын газрын шүүх хэлтэсийн тамирчин, аймгийн арслан Н.Ганзориг мөнгөн медаль хүртжээ.