Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Амарсайхан даргын “Агаарын мөрөөдөл”

2019-8-16
0
ЖИРГЭХ

Үе үеийн хотын дарга нар замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах өөр өөрийн мөрөөдөлтэй. Үүл баатрын үед Улаанбаатарыг метротой болгох санаачилга гарч байв. Амгалан-Толгойт хүртэлх 17,7 км урт “УБ Метро”-ны шавыг нь хүртэл хотын удирдлагууд тавьж байлаа. Эхний ээлжийн төсөвт 1,5 тэрбум долларын хөрөнгө оруулалт төсөвлөж, 49 хувийг нь гаргуулахаар Японы "ЖАЙКА"-г татан оролцуулж байсан юм. Гэвч 2020 онд буюу ирэх жил метротой болох Үүл баатрын мөрөөдөл цаасан дээрээ ч хэрэгжиж амжилгүй халаагаа өгөх нь тэр.

Улаанбаатар метро өртөөг тэмдэгжүүлснийг эс тооцвол өнөөдөр метротой болох нийслэлчүүдийн хүлээлт хэдийнэ унтарч, бүр замхарчээ.

Харин одоо Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байгаа С.Амарсайханд бас нэгэн мөрөөдөл бий болжээ. Тэр нь “Cable Car” агаарын дүүжин зам. Энэ тухай түүний орлогч Б.Отгонсүх ч тодорхой тайлбар өгсөн байна лээ. Тэрбээр “Улаанбаатар хотын авто машины түгжрэлийг бууруулахын тулд нийтийн тээврийг дэмжих ёстой гэж ойлгож байна. Одоогийн нийтийн тээвэрт үйлчилж байгаа автобусны насжилт өндөр, чанар муудсан байгаа. Энэ байдлыг юуны түрүүнд засах ёстой. Тийм учраас нийтийн тээвэрт явж байгаа он дууссан, хуучин автобусыг шинэчилнэ. Дараа нь “Cable Car” агаарын дүүжин зам хийхээр төлөвлөж байна.

Уг төслийн ТЭЗҮ нь дууссан. Дүүжин зам нь Баянхошуунаас III, IV-р хорооллын эцэс хүртэл явна. Ингэснээр иргэд Баянхошуунаас III, IV хороолол хүртэл бүхэл бүтэн цаг зарцуулахгүйгээр 20 хүрэхгүй минут яваад л очдог болно.

Мөн Зайсанд байрлах Миний дэлгүүрээс хүүхдийн ордон хүртэл агаарын дүүжин зам явна. Ингээд ирэхээр нийтийн тээврийн үйлчилгээ сайжирна” гэжээ.

Хотын даргын орлогчийн яриа “бай”-ндаа тусч, бодит ажил хэрэг болбол сайн л хэрэг. Баянхошуунаас III, IV хороолол орох түгжирдэг, заримдаа таг гацдаг иргэдийн цаг завыг хэмнэсэн бүтээн байгуулалт ямар нэгэн эсэргүүцэлтэй тулгарахгүй, иргэд хоёр гараа өргөөд дэмжинэ. Үүнтэй хэн ч маргахгүй. Харин С.Амарсайхан даргын энэ санаачилга бодит ажил хэрэг болж, хөрсөн дээр буух уу эсвэл “Агаарын мөрөөдөл” болох уу, метро шиг замхрах уу гэдэг нь эргэлзээтэй.

Үүл баатрын үед буюу 2012-2016 онд мөнгөтэй, эрх мэдэлтэй байхдаа нийслэлийн удирдлагууд метротой болох гээд бараагүй байхад ганцхан жилийн хугацаанд Баянхошуунаас III, IV хороолол хүртэл агаарын дүүжин зам тавих уу гэдэг нь асуудал. Сонгуулийн шоу болоод өнгөрөх магадлал нь өндөр. Үүнийг цаг хугацаа л харуулна.

Яг ийм санал санаачилга Э.Бат-Үүл даргын үед гарч л байсан. Тэгэхэд “Оюуны Ундраа” группийн ерөнхий захирлаар одоогийн мээр С.Амарсайхан ажиллаж байв. 2016 оны хавраас эхлүүлэхээр төлөвлөсөн уг төслийн хүрээнд Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс Их Зайсан цогцолбор хүртэлх 2.8 км агаарын шугам, тус шугамаар зорчих 100 гаруй бүхээг хийхээр хувийн хэвшлийнхэн төлөвлөж байсан юм.

Цагт 1000 хүн тээвэрлэх хүчин чадалтай “AIR 360 Улаанбаатар” төслийн хүрээнд эхний ээлжид 40 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг хийж Үндэсний соёл амралтын хүрээлэнг Их Зайсан цогцолбортой холбохоор тооцоолж байжээ. Энэ хүрээнд Австри, Францын компани гүйцэтгэгчээр нь ажиллах тус төслийн эхний ээлжийн бүтээн байгуулалтын ажлыг 2017 онд, улмаар дахин 40 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Их Зайсан цогцолбороос Богд уулын орой хүртэл дүүжинт тэрэг зорчих агаарын шугам татаж, 2018 оны намар нь ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн байдаг.

Гэвч урьдчилсан байдлаар дүүжинт тэргээр зорчих тасалбарын үнийг 2000 төгрөг байхаар төсөөлсөн энэхүү бүтээн байгуулалт өнөөдөр ч цааснаас цааш яваагүй л байна. Үүнийг С.Амарсайхан дарга мэдэхгүй биш хамгийн сайн мэдэх нэгэн.

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.229.123.123)
    Юуч хийж чадахгүйг чинь харсан зайл
    2019 оны 08 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    9 цаг 35 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    11 цаг 33 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    12 цаг 11 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    13 цаг 30 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    15 цаг 20 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК