УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Бол нар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй болсноо мэдэгдлээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Болд "Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд баялагийн заалтыг тодорхой болгох боломжтой байсан учраас манай нам оролцсон.
Гэтэл наймааны хэрэгсэл боллоо.
Энэ хуулийг батлах замаар гэмт хэргээс зугтах, наймаалцах замаа нээж байна. Нөгөөтэйгүүр, Монголын ард түмэн стратегийн орд газрын 51 хувиас дээш хувиас ашиг хүртдэг байх заалтаас ухарч байна. Тиймээс манай нам энэ хуулийн төсөлд оролцохгүй. Монголын ард түмэн олон өвөл суулт хийж, тэмцсэн. Ингэхдээ хэн нэгэн эрх мэдэлтэн, албан тушаалын төлөө тэмцээгүй юм шүү. Энэ тэмцлийн гол үр дүн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгагдах ёстой байсан. Гэтэл талаар боллоо. Үүнд харамсаж байна. Тиймээс хуулийн төсөлд манай нам оролцохгүй” гэлээ.
Сэтгэгдэл (9)