Шатрын спортын нэрт зүтгэлтэн Ч.Цэцэг-Өлзий агсаны нэрэмжит шатрын "Таван толгой-2019" тэмцээн Өмнөговь аймгийн Даланзадгад хотод болов.
Гурав дахь удаагийн тэмцээнд 42 багийн нийт 260 гаруй тамирчин өрсөлдөхөд багийн дүнгээр Ж.Энхбаатар дасгалжуулагчтай Сүхбаатар аймгийн баг тэргүүлж, Ө.Бат-Очир дасгалжуулагчтай Сэлэнгэ, Г.Оргил дасгалжуулагчтай Өмнөговь аймгийн баг удааллаа. Энэ тэмцээний мэргэжлийн буюу "А" зэрэглэлийн ангилалын эрэгтэйчүүдэд ФМ Э.Энхнар (Сүхбаатар аймаг) түрүүлсэн бол эмэгтэйчүүдэд ФМ Т.Мөнхзул (Кайсса) түрүүлжээ.
Тэмцээнд гавьяат тамирчин, их мастер Ц.Батчулуун, их мастер Г.Гүндаваа, Д.Шаравдорж, А.Энхтуул нарын шилдгүүд өрсөлдсөн байна.