Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бяцхан үрсийн брэнд “Elephant Mom&Baby”

2019-8-18
0
ЖИРГЭХ

Эхийн хэвлийгээс энэ хорвоод дуугаа хадаан мэндэлж буй энхрий бяцхан үрсэд зориулж сэтгэлээ шингээж, бүтээл урладаг Т.Тэгшжаргал бүсгүйг “БҮТЭЭЛЧ ЭЭЖ” цувралдаа урилаа. Хүйгээр холбоотой ээж хүүхдэд зориулсан “Elephant Mom&Baby” брэндийг бий болгоход түүний ОХУ-д өнгөрүүлсэн оюутны он жилүүд холбоотой. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины нэрэмжит тэтгэлгээр тус улсын Воронеж хотын их сургуульд дөрвөн жил суралцаж, маркетинг менежментийн мэргэжил эзэмшжээ. Энэ хугацаанд амьдарч байсан хотынхоо хөгжил цэцэглэлттэй танилцахаас гадна орос бүсгүйчүүдийн урладаг хүүхдэд зориулсан бүтээлүүдийг ихэд сонирхдог байсан байна.

Их сургуулиа амжилттай дүүргэж, эх орондоо ирээд удаагүй байхдаа үрийн зулай үнэрлэж, ээж хэмээх эрхэм алдрыг хүртэж, хүүгээ харж хэсэг хугацаанд гэртээ байсан гэдэг. Хүүхдээ өсгөхийн хажуугаар өөрийн чадах зүйлээ хийж, өрхийн орлого нэмэгдүүлэхийг хүсч, хийх боломжтой бүхий л ажлыг судалжээ. Улмаар хүүгийнхээ ирээдүйд хөрөнгө оруулахын тулд өдөр шөнөгүй бодож явсан бүтээлээ урлахаар зориг шулуудаж, хуримтлуулсан 500 мянган төгрөгөөрөө нярай хүүхдийн ор, өлгий, гудас, конбонзон, амьтны дүрс бүхий тоглоом хийж болохуйц сайн чанарын даавуун материалын эрэлд гарчээ.

Улаанбаатар хотын бүхий л худалдааны төвөөр Орос улсад үйлдвэрлэсэн чанартай даавуу хайсан ч хараахан олж чадаагүй гэнэ. “Бүс барааны дэлгүүрээр орос даавуу хайж явсан ч олж чадаагүй. Тэгээд америк даавуу метрийг нь 16500 төгрөгөөр худалдаж авч анхныхаа бүтээлийг хийж байсан.

Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн хийж байгаа болохоор хамгийн сайн чанартай материал хэрэг болно. Хүүхдийн ор хийхэд сентофон, дүүргэгч хэрэгтэй. Манайд хятадаас оруулж ирснийг нь зардаг. Хүүхдийн биед харшил өгч болзошгүй учир худалдаж аваагүй. Харин сайн судалгаа хийж, Москвагаас материал оруулж ирдэг байсан. Харин одоо Улан-Үдээс оруулж ирдэг болсон” гэв.

No photo description available.

Үйлдвэрлэгч оронд суралцаж, тэндэхийн эмэгтэйчүүдийн бүтээлийг худалдааны төвөөр  сонирхож явсан оюутан охин өдгөө өөрийн брэндийг эх орондоо бий болгосон нь түүний хичээл зүтгэлийн үр шим. Эхлүүлсэн ажлаа тууштай үргэлжлүүлэхийн тулд түүнд сайн хамтрагч хэрэгтэй. Эрэл сурал болсны эцэст хамтран зүтгэгч хоёр бүсгүйтэйгээ санаандгүй байдлаар танилцаж, “Elephant Mom&Baby” брэндийн нярай хүүхдэд зориулсан бүтээлүүд нэг нэгээр төрөл нэмж өдгөө нэлээд олон бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа гэнэ. “П.Уранбилэг, Н.Ганцэцэг хоёр маань хүүгийн минь ангийн хүүхдийн ээжүүд. Бид урлагийн үзлэгт бэлдэж, нэг баг болж хамт орсон юм. Тэр үед юм оёдог. Гарын ур дүйтэйг нь мэдэж авсан. Тэгээд уулзаж, хийх ажлынхаа талаар ярилцаж, хамтарч ажиллаж эхэлсэн” хэмээв.

Т.Тэгшжаргалын анхны бүтээл нь хүүхдийн орны дээр өлгөдөг амьтны дүрс бүхий эргэдэг тоглоом. Эмэгтэй хүн бүхэнд оёж, хатгаж, урлаж шаглах авьяас байдаг. Солонгос улсад амьдардаг аавдаа сайн чанарын хүүхдийн биед сөрөг нөлөөгүй, зориулалтын эсгий захиж,  авчруулан хийсэн гэдэг.

“Анх туршилтаар нэлээд олон загвар гаргаж, хийж үзсэн. Аав маань өнгөрсөн дөрөвдүгээр сард зориулалтын эсгий явуулсан. П.Уранбилэг эгч маань загварыг нь зураад, өөрөө эсгэж, гараараа оёж хийдэг. Захиалгаа цахим хуудсаар авч, хүргэж өгнө” гэв.

Анхны бүтээлээ харахаар инээд хүрдэг байдаг юм хэмээн хэлэх Т.Тэгшжаргал болон түүний ажилчдын хийсэн бүтээл нь хэн хүний нүдэнд тусахуйц загварлаг, хийц чанарын хувьд хэнд ч гологдохооргүй нямбай оёжээ. Тэд чамин чанартай бүтээл хийхийг эрхэмлэдэг. 

Эцэг эхчүүд өлгий даавуу, өмд цамц, хүүхдийн конбонзоноо хүртэл гаднын улсаас нэмүү өртөг шингэж оруулж ирсэн импортын бүтээгдэхүүн худалдаж авдаг. Харин эл байдлыг үндэсний үйлдвэрлэл эрхэлдэг хөдөлмөрч хүмүүс халж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Тэдний нэг болох тус брэндийн “БҮТЭЭЛЧ ЭЭЖ”-үүд хүүхэд гэлтгүй жирэмсэн эхчүүдэд зориулсан бүтээл урлаж боломжийн үнээр борлуулж байна.

Хүүхдэд зориулсан зөөлөн ор, хөхүүл болон жирэмсний  дэр, орны тоглоом, өлгий, конбонзон, ор хөнжлийн даавуу, гудас, майхан, унтлагын хувцас, дээл зэргийг хийж байгаа. “Нярай хүүхэд, жирэмсэн ээжүүдэд зориулсан бүтээгдэхүүн хийж байна. Би өөрөө эх хүн. Хүүхэд төрүүлсэн ээжүүд бүгд мэднэ. Өлгий даавуу гэхэд нэгэн хэвийн загвартай байдаг. Тиймээс өнгө загварын өргөн сонголттой. Өхөөрдөм үрсэд зориулсан үзэмжтэй хайр татам хөөрхөн бүтээл хийхийг зорьсон юм. Хүүхдэд зориулж хийж байгаа болохоор чанарыг эрхэмлэх хэрэгтэй. Тиймээс ОХУ-д үйлдвэрлэсэн материалаар хийсэн. Дэрэн дотроо будаа хийдэг. 35-120 мянган төгрөгийн үнэлгээтэй зардаг” гэлээ.

Хүн бүхний нүдэнд тусахуйц хайр татам бүтээл бол зөөлөн ор. 0-12 сар хүртэлх нярай хүүхдэд зориулж сэтгэлээ шингээж урладаг энэ орыг хийхэд нэлээд ажиллагаатай. Амар бүтэх ажил гэж үгүй.

Олон удаа туршиж, алдаанаасаа суралцахаас гадна шүүмжлэлийг сургааль мэт сонсч, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг тэд хойд хөршид үйлдвэрлэсэн сайн чанарын материалаар хүүхдэд зориулсан бүтээлийг багцаар нь хийх зорилготой буйгаа тэрбээр онцолж байсан юм.

Орос эмэгтэйчүүд хүүхдэд зориулсан эдгээр бүтээгдэхүүнүүдийг хийж, бизнес болтол өргөжүүлсэн. Тэдний урласан бүтээл төрөх эмнэлгүүдэд нь зардаг тухай Т.Тэгшжаргал ярив. Тиймээс удахгүй төрөх эмнэлгүүдэд өөрийн брэндийн катологи тарааж хамтарч ажиллах санал тавих бодолтой байгаагаа хэллээ.

Т.Тэгшжаргал бүсгүй өөрөө загварыг нь гаргаж, өхөөрдөм үрсэд бүтээл урлаж байгаадаа сэтгэл хангалуун байдгаас гадна монгол хүний хүч хөдөлмөр шингээн хийж буй үндэсний үйлдвэрлэлээ дэмжээсэй гэж хүсч явдаг аж. Сүүлийн жилүүдэд манай оронд үндэсний үйлдвэрлэл хөгжиж байгаа. Гэхдээ үнэ ханшийн хувьд хэтэрхий өндөр гэх шүүмжлэл иргэдийн дунд байдаг. Эл байдлыг “Elephant Mom&Baby” брэндийн хамт олон халж, чамин чанартай бүтээгдэхүүнийг боломжийн үнээр борлуулж байна.

Өдгөө хүүтэйгээ амьдардаг эгэл жирийн нэгэн ээжийн ажил өглөө нарнаас үдшийн бүрий хүртэл үргэлжилнэ. Заримдаа шөнийн 02:00 цагт хүргэлт хийгээд явах үе гарна.

Захиалагчдынхаа итгэлийг алдахгүй заасан хугацаандаа бүтээгдэхүүнийг нь хүргэж өгөхөөр хүүгээ дагуулан харанхуйд явж хамаг ажлаа амжуулах үе бий. Гадаа гарч эр, гэрт орж эм гэдэгчлэн Т.Тэгшжаргал ажил амьдралынхаа бүхий л асуудлыг ганцаараа амжуулахын хажуугаар монголынхоо үрсэд сайн чанартай бүтээгдэхүүн хэрэглүүлэхээр зорилт тавьж, хөдөлмөрлөсөөр явна. “Хүү минь өвдөх хамгийн хэцүү. Аав ээж маань гадаадад амьдардаг. Хүүтэйгээ хоёулаа гэр хороололд амьдардаг. Ус, түлээ нүүрс гээд асуудал бүрийг ганцаараа зохицуулдаг юм. Өвчингүй бол баян гэдэг. Хүү минь эрүүл саруул өсч, эхлүүлсэн ажлаа тууштай үргэлжлүүлэхийг хүсдэг дээ” гэснээр бидний яриа өндөрлөсөн юм.

Шүүмжлэл магтаалын үгийг сонсч өсч өндийж яваа өхөөрдөм үрсэд зориулсан брэндийг үүсгэн байгуулсан тухай түүнтэй ярилцахад бүтээгдэхүүн бүртээ “хайр”-аа шингээж урладаг нь мэдрэгдэж байв. Хүүхэд гэдэг өөрөө бяцхан ертөнц. Өнгө өнгөөр солонгорох өөдөсхөн үрсийнхээ өлгий, давуу, ор, зэрэг төрөл бүрийн бүтээлийг тус брэндийн пэйж хуудсаар дамжуулан захиалга өгч урлуулах боломжтой.

Бизнес эхлүүлж брэнд бий болгоход тодорхой хэмжээний санхүүгийн асуудал тулгарч байгаа ч Т.Тэгшжаргал тэр бүгдийг өөрөө зохицуулан өнөөдрийг хүрчээ. Тэрбээр ЖДҮ-ийн зээл хөөцөлдөж Монголын төдийгүй дэлхийн зах зээлд өөрийн брэндийг гаргах туйлын хүсэлтэй. Хүмүүний орчлонд хүүтэйгээ хөтлөлцөж өөрийн амьдралын түүхийг гэгээнээр зурж буй гэрэлтсэн бүсгүйн ажил амьдралыг өгүүлэхэд ийм байна.

No photo description available.

Image may contain: indoor

No photo description available.

No photo description available.

Image may contain: food

Image may contain: indoor

Image may contain: people standing

                                                                                                                                     С.Ичинхорлоо 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Tuvshuu (203.91.115.42)
    Ajild ni amjilt husey
    2019 оны 08 сарын 19 | Хариулах
  • Сэмжээ (64.119.22.227)
    Үндэсний үйлдвэрлэл эрхэлж эх орондоо хийсэн бүтээлээрээ ээж хүүхдүүдийн хэрэгцээг хангаарай
    2019 оны 08 сарын 18 | Хариулах
  • Ганаа (64.119.22.227)
    Амжилт хүсье. Үнэхээр хөдөлмөрч бүсгүй байна
    2019 оны 08 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    17 цаг 18 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    17 цаг 43 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    17 цаг 44 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    18 цаг 48 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    19 цаг 26 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    19 цаг 42 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    20 цаг 3 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    20 цаг 6 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    21 цаг 7 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    21 цаг 17 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    22 цаг 11 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    22 цаг 14 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    22 цаг 30 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    23 цаг 14 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    Өчигдөр 09 цаг 51 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    Өчигдөр 09 цаг 47 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК