Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сургууль, цэцэрлэгийн засварын ажил 57 хувьтай байна

2019-8-19
0
ЖИРГЭХ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийлээ.


Тэрбээр “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 18 аж ахуйн нэгж, байгууллагын 1226 автобусны хяналтын камерыг бүрэн шинэчлэн сайжруулж, 80 тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцох үед нь шууд онлайнаар харах боломж бүрдүүлсэн. Хичээлийн шинэ жил эхэлж, зорчигч урсгал нэмэгдэхтэй холбоотойгоор нийт 24 чиглэлд үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэхээр төлөвлөн бэлтгэл ажлыг хангаж байна. Монгол Улсын төсвийн хөрөнгөөр болон гадаадын хөрөнгө оруулалтаар 2019 онд 20 байршилд сургууль, цэцэрлэг шинээр барихаар батлагдаж, 16 байршилд газар чөлөөлж, газрын асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нийт дөрвөн байршилд газар чөлөөлөлт дуусах шатандаа орсон. Нийт 83 сургууль, цэцэрлэгт их засвар хийгдэхээс 55 сургууль, цэцэрлэгийн их засварын ажлын гүйцэтгэгч шалгарч, ажлын гүйцэтгэл 57 хувьтай байна” гэв.

Дараа нь Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн засварын ажлын явц, элсэлтийн цахим бүртгэл, хяналтын камеруудыг хэвийн үйл ажиллагаанд оруулах, тэмдэг, тэмдэглэгээг засварлан шинэчлэх, хурд сааруулагч стандартын дагуу байршуулах, “School police” ажиллуулах бэлтгэлийг хангах ажлын явцын талаарх мэдээллийг нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хүргэлээ. Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын 2019 оны нэгдүгээр сарын 04-ний өдрийн А/49 дүгээр захирамж, БСШУС-ын сайдын А/200, “Хамран сургах тойрог тогтоох тухай” нийслэлийн Боловсролын газрын даргын 2019 оны А/44,  А/45 дугаар тушаалыг тус тус үндэслэн цахим элсэлтийг Чингэлтэй дүүргийн 15 сургуульд зохион байгууллаа. “Сургуулийн орчинтой танилцах өдөрлөг”-т 25.894 хүүхэд, 25.913 эцэг эх, асран хамгаалагч, 2.646 багш хамрагдсан. Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн бүртгэлийг долоодугаар сарын 22-ны өдрөөс эхлэн наймдугаар сарын 22-ны өдрийг дуустал цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Цахим бүртгэлд наймдугаар сарын 15-ны өдрийн 20:00 цагийн байдлаар 28.181 хүүхэд бүртгэгдсэн. “School police” эцэг, эхийн эргүүл хэрэгжиж эхэлснээс хойш сургууль орчмын гэмт хэрэг зөрчил 25 хүртэлх хувиар, 2019 оны эхний 6 сарын байдлаар 2018 оны мөн үетэй харьцуулахад 8.6 хувиар буурсан судалгаа гарсан. Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 134 сургууль, 227 цэцэрлэгийн гадна орчинд 1302, дотор орчинд 5366 ширхэг хяналтын камер ажиллаж байна” хэмээв.

Нийслэлд хэрэгжиж байгаа барилга угсралт, их засвар, зураг төсвийн ажлуудад захиалагчийн хяналт тавьж байгаа ажлын явцын талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат “2019 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар гарсан ажлын тоо 594 байна. Үүнээс үнэлгээний хорооны зөвлөмж ирсэн 203, үнэлгээний хорооны зөвлөмж ирээгүй 391 ажил байна. Энэ онд нийт 539.3 тэрбум төгрөгийн гэрээний дүнтэй 407 төсөл хэрэгжсэн. Үүнээс 52 тэрбум төгрөгийн гэрээний дүнтэй 80 ажил 90-ээс дээш хувьтай хэрэгжиж байна” хэмээлээ.

Өнөөдрийн шуурхай зөвлөгөөнийг удирдсан Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зарим удирдлагуудаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хийж гүйцэтгэж байгаа ажлын явцыг тодруулж асуув. Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газарт тохижилтын зураг төсөл боловсруулах уралдааныг зохион байгуулсан. Уг уралдаанд шалгарсан зураг төслийн дагуу хийгдэх ёстой тохижилтын ажил ямар шатандаа явж байна. Дүүрэг бүрт хөлбөмбөгийн талбай байгуулах ажлын хүрээнд хаана ямар ажлууд хийгдэж байгаа талаар, Яармагийн Наадамчдын гудамжны авто зам усанд автсантай холбогдуулан дур мэдэн үерийн далан сувгийн чиглэлийг өөрчилсөн, зөвшөөрөлгүй барилга барьснаас үүдэн улсын төсвийн хөрөнгөөр баригдсан зам талбай, нийтийн эдэлбэр газарт учирсан хохирлыг тухайн барилга барьж байсан компанийг бүрэн төлж барагдуулах үүрэг даалгавар өгсөн. Энэ ажлын явц ямар түвшинд байгаа зэрэг асуудлаар холбогдох байгууллагуудын удирдлагуудаас товч мэдээлэл сонслоо.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгын засварын ажлыг бүрэн дуусгах, шинээр ашиглалтад орох сургууль, цэцэрлэгт хүүхэд хүлээн авах бэлтгэлийг бүрэн хангах ажлыг есдүгээр сарын 1-ний дотор дуусгахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Боловсролын газарт үүрэг болгов. Мөн Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрын тохижилтын зураг төслийн дагуу хийх тохижилтын ажлыг эрчимжүүлэх, Туул голын эрэг дагуу иж бүрэн тохижилт бүхий нийт 22 км явган хүний зам, дугуйн замтай нийтийн эзэмшлийн цогцолбор барих бүтээн байгуулалтын ажлыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлэх ажлыг түргэвчлэх, ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас их хэмжээний ус тогтож, эвдрэлд ороод байгаа авто замуудын судалгааг гаргаж, холбогдох арга хэмжээг авч ажиллах” үүргийг холбогдох байгууллагуудын удирдлагуудад өглөө.

Түүнчлэн хичээлийн шинэ жилийн эхлэх гэж байгаатай холбогдуулан замын түгжрэлийг багасгах зорилгоор томоохон зах, худалдааны төвүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, амралтын өдрүүдэд улсын дугаарын хязгаарлалтаар автомашиныг хөдөлгөөнд оролцуулах зэрэг зохион байгуулалтын хэрэгжилтийг хангаж ажиллахыг холбогдох нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад даалгасан юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.229.123.123)
    Урвагч хүүхэн
    2019 оны 08 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    1 цаг 45 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    3 цаг 43 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    4 цаг 22 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    5 цаг 41 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    7 цаг 30 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    19 цаг 12 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    19 цаг 17 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК