Нийслэлийн Гзарын албанаас зохион байгуулж буй явган хүний зам талбайг чөлөөлөх ажил үргэлжилж байна.
Тухайлбал, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах зорилгоор Чингэлтэй дүүргийн V хорооны нутагт байрлах "Тусгал" бүрэн дунд сургуулийн хашааг чөлөөлж явган зам хийх нөхцлийг бүрдүүллээ.
Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, "Айсмарк" ХХК-ий зүүн урд иргэн Ч.Нямцэрэн нь явган хүний зам нарийсгаж зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү талбай хашаалсан зөрчлийг арилгахаар уг хашааг татуулсан байна.
Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/688 дугаар захирамжийн хүрээнд Чингэлтэй дүүргийн V хорооны нутагт байрлах "Футур" сургалтын төвийн шатыг чөлөөлж явган зорчигч чөлөөтэй зорчих нөхцлийг бүрдүүлжээ. Мөн тус хорооны Тусгаар тогтнолын талбайн баруун талд "Тэнгис" кино театр нь явган хүний зам дээр хашаа барьж тохижилт хийсэн зөрчлийг арилган явган хүний зам талбайг чөлөөлөхөөр ажиллаж байна.
Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Баянхошууны гудамж, Драгон төвийн хойд талд байрлах "Нартогтох" ХХК нь өөрийн эзэмшлийн талбайд төмөр хашаа татсан нь иргэдийн аюулгүй зорчих эрхийг зөрчсөн тул уг хашааг буулган явган хүний замыг чөлөөллөө.
Сэтгэгдэл (2)