Канад улсын Монреал, Квебек гэсэн хоёр хотод хүндийн өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-24-нд болж байна.
Өнөөдөр ахмадын ангилалд манай хоёр тамирчин алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүллээ. Тухайлбал, тэмцээний эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Ш.Лхагва, эмэгтэйчүүдийн +87 кг-ын жинд Ц.Оюунчимэг нар түрүүлснээр дэлхийн аварга болов. Дэлхийн аваргуудын өмнөх амжилтаас дурдвал, Ш.Лхагва 2005 оны ДАШТ-ээс алт, 2010 онд мөнгө медаль хүртэж байлаа.
Харин Ц.Оюунчимэг нь ДАШТ-ээс гурван алт, хоёр мөнгөн медаль хүртэж, дэлхийн дээд амжилтыг 18, Ази тивийн дээд амжилтыг зургаантаа шинэчилсэн юм.
Б.Жаргал