Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн хэмжээнд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй авто зам, замын байгууламжийн барилгын ажлын гүйцэтгэлд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийжээ.
Шалгалтад тус бүр 1-1,3 км, бетон хучилттай авто зам, замын байгууламжийн тохижилтын ажил хийгдэж буй
- Өлгий сум–"Түм дэлгэрэх" ХХК,
- Өмнөговь сум–"Тэргүүн саруул зам" ХХК,
- Баруунтуруун сум–"Аварга соёо" ХХК,
- Цагаанхайрхан сум–"Оож өргөө констракшн" ХХК,
- Зүүнговь сум–туслан гүйцэтгэгч "Тэнгэрлэг хийц" ХХК,
- Сагил сум–"Мөнхжим өргөө" ХХК,
- Давст сум-"Оож өргөө констракшн" ХХК-ийг хамруулахад олон тооны зөрчил, дутагдал илэрчээ. Тиймээс албан шаардлага хүргүүлж хяналт тавьж ажиллаж байна.
Мөн аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэстэй хамтран Зүүнхангай, Өндөрхангай, Завхан, Өлгий, Өмнөговь, Ховд, Бөхмөрөн сумдуудад улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажилд гүйцэтгэлийн болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар ажиллаж байгаа аж.