Хан-уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эмчид хандсан эмэгтэйн хүүхдийн биеийн байдал эрс муудсан талаарх мэдээлэл цахим орчинд тархсан билээ. Тодруулбал, эмнэлгийн тусламж авахаар ирсэн нэг ойтой хүүхдэд халуун буулгах тариа хийсэн бөгөөд маргааш нь хөхрөлт үүссэн байна. Үүний дараа ЭХЭМҮТ-д үзүүлэхэд өмхий тос түрхээд явуулсан” гэх мэдээлэл цацагдсан юм.
Энэ талаарх мэдээллийг цахим хуудсанд нийтэлсэн И.Булганаас тодруулахад "Хүүхдийн биеийн байдал маш муу байгаа. Хүүхэд нэг ойтой. Одоогийн байдлаар ЭХЭМҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Миний ойлгосноор анельгин димедрол тарьснаас болж таван цулд нь гэмтэл өгсөн байж болзошгүй талаар эмч нар хэлсэн гэсэн. Энэ тохиолдолд эмчилгээгүй юм шиг байна лээ. Уг нь тусламж авах гээд очсон юм шүү дээ. Гэтэл эмч нар "гэмтээчихлээ". Ингэж болохгүй биз дээ" гэсэн юм.
Түүнчлэн дээрх нөхцөл байдал яг юунаас болсныг тодруулахаар шинжилгээ авсан. Шинжилгээний хариу гурав хоногийн дараа гарах аж.
Б.Цэцэг
Сэтгэгдэл (5)