Малайз улсад зохиогдож буй FIBA3x3 U18 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын u-18 шигшээ баг хэсгийн эхний тоглолтоо Шри ланкийн шигшээ багийн эсрэг хийж 21-6 харьцаатай хожлоо.
Манай багийн хувьд B хэсгийг тэргүүлэн тоглож байгаа юм. Хэсгийн сүүлийн тоглолтоо 19:10 цагт шинэ Зеландын эсрэг хийнэ. Шигшээ багийн хувьд манай эх оронд өнгөрөгч зургадугаар сард зохион байгуулан дэлхийн аваргын шилдэг наймд шалгарч байсан билээ.