Баталгаажаагүй зураг төслөөр барилгын ажил гүйцэтгэсэн зөрчлийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас илрүүлсэн байна. Тодруулбал,
1. Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Гранд пасикал” ХХК-ний гүйцэтгэж буй 150-н хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын угсралтын ажлыг магадлалаар баталгаажаагүй зураг төслөөр барилгын ажлыг зөвшөөрөлгүй гүйцэтгэж байжээ. Уг ажлыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын захиалгаар гүйцэтгэж байгаа юм байна. Уг зөрчилд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээн ажиллаж байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.
2. Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын захиалгатай “Дарцагт ноёд” ХХК-ний гүйцэтгэж буй Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын иргэдэд үйлчлэх төр захиргааны барилга нь зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүй угсралтын ажил эхлүүлсэн байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээн ажиллаж байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.
3. Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Шинэ барилга” ХХК-ний захиалгаар 9 давхар орон сууцны зориулалттай барилгын угсралтын ажлыг зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүй эхлүүлсэн зөрчилд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээн ажиллаж байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.