Удтал дуншсан МАН-ын бүлгийн хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс УИХ-д өргөн мэдүүлсэн саналыг дэмжлээ. Саяхныг хүртэл УИХ-ын гишүүдийн тоог 99, хугацааг нь таван жил болгох Ерөнхийлөгчийн саналд тус Бүлгийнхэн санал зөрөлдөөд байсан юм.
Харин энэ удаад гишүүдийн тоо 108 байх Төрийн тэргүүний саналаас есийг нь танасныг эс тооцвол Ерөнхийлөгч Х.Баттулга төсөл таван жилийн хугацаатайгаа хамт МАН-ын босгыг ийн давлаа. Нөгөөтэйгүүр, гишүүдийн тоог 108 болгож, сонгуулийг 54:54 гэсэн холимог тогтолцоогоор явуулах саналыг Үндсэн хуульд оруулахгүй шаардлагагүй, холбогдох хуулиар шийдэх боломжтой гэдгийг олонхийн Бүлэг үзсэн бололтой.
Ямартай ч, Ерөнхийлөгч Х.Баттулгаас УИХ-д хүргүүлсэн санал хоёр долоо хоногийн турш МАН маргаан үүсгэсэн ч эцэстээ парламентаар эцэслэхээр болж байна. Төрийн тэргүүн, УИХ-ын хоорондын зөвшилцлийн хүрээнд дэмжигдсэн гишүүдийн тоог 99, хугацааг таван жил болгох саналыг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
С.Сүлд
Сэтгэгдэл (5)