Энэ жилээс эхлэн цэцэрлэгт шинээр элсэж буй хоёр настай хүүхдийг цахимаар бүртгэж эхэлсэн. Бүртгэл энэ сарын 22-нд дууссан бол өнөөдрийн байдлаар 30829 хүүхэд цахимаар бүртгүүлжээ. Энэ нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдах ёстой нийт хүүхдийн 60 орчим хувь нь юм байна. Тэгвэл өнөөдөр буюу энэ сарын 23-ний өдөр цэцэрлэгийн элсэлт зохион байгуулна. Үүний дараа эцэг, эхчүүдийн бүртгүүлсэн гар утсанд сонгогдсон эсэх мэдээлэл очих ёстой. Хэрвээ сонгогдсон тохиолдолд холбогдох цэцэрлэгтээ хүүхдийн төрсний гэрчилгээ, эмчийн бичиг, шинжилгээний бичгийн хамт бүртгүүлэх ёстой юм байна.