Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Гантулга: Зуун айл орчмын дахин төлөвлөлтийн ажлыг зогсоох эрх бидэнд байхгүй

2019-8-23
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн X, XI, XII хорооны нутаг дэвсгэр, Зуун айл дахь барилгын материалын захыг үе шаттай нүүлгэх асуудлыг судлах Ажлын хэсгийн ээлжит хурал энэ сарын 21-нд болсон байна. Хурлын үеэр Ажлын хэсгийн ахлагч, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Ч.Гантулга дээрх байршилд хийж буй бүтээн байгуулалтын ажлууд болон бусад шаардлагатай мэдээллийг өгчээ.

Өнгөрсөн хугацаанд эл ажлын хэсэг нийт есөн удаа хуралдаж, цаг үеийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, барилгын материалын захыг үе шаттай нүүлгэх асуудлыг судлах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр харьяалах газар, хэлтсүүдэд үүрэг чиглэл өгчээ. Мөн тухайн орчимд үйл ажиллагаа явуулдаг нийт 4000 орчим иргэн, аж ахуй нэгжийн төлөөллүүдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, санал хүсэлтийг нь сонссон байна. Түүнчлэн нийслэлийн ИТХ-ын хуралдаанд ажлын хэсгийн санал, дүгнэлтийг танилцуулж ажилласан аж.

Үүний дүнд Зуун айлын уулзвараас 32-ын тойрог хүртэлх 1.6 км авто замын ажлыг шинэчлэх хөрөнгийг нийслэлийн төсөв тусгуулсан бөгөөд гүйцэтгэл одоогийн байдлаар 80 орчим хувьтай өрнөж байна. Авто замыг ирэх аравдугаар сарын 1-нд бүрэн ашиглалтад оруулах ажээ. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас  Зуун айл орчмын авто замын зурваст орсон 138 иргэн, аж ахуй нэгжийн газар чөлөөлсөн болохыг тус газрын дарга Б.Ууганбаяр хэлсэн юм.

Хуралдааны үеэр холбогдох аж ахуйн нэгжүүд Ажлын хэсэгтэй хамтран хийж буй ажлаа танилцуулсан юм. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра “Зуун айл 32-ын тойргийг  холбосон 1.6 км авто замын ажил 80 хувьтай явж байна. Уг замын тавдугаар сарын 30-аас эхэлж барьсан, 12 метр өргөн, ногоон байгууламж, явган болон дугуйн замтай, дөрвөн эгнээ бүхий байх юм.

Бүтээн байгуулалт үргэлжлэх хугацаанд инженерийн болон цахилгааны шугам сүлжээ, газар чөлөөлөлттэй холбоотой бэрхшээл тулгарсан. Зам эхлэхээс төгсөх хүртэл нийт таван байршилд 200 гаруй автомашин байршуулах боломжтой төлбөртэй авто зогсоол барьж байгаа. Борооны усны үзлэгийн худаг 11, шүүрт худаг 22-ыг хийж байна.

Нэгдүгээр эгнээнд машин тавих асуудал цэгцэрсэн. Бороо хур ихтэй байгаагаас замын ажил саатах, технологийн горим алдагдах тал бий. Гэхдээ бид замын ажлаа зогсоосон ч бусад боломжтой ажлуудаа амжуулаад товлосон хугацаандаа замаа ашиглалтад оруулна. Одоогоор замын ажилд тулгамдаад байгаа асуудал алга” гэв.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай “Сүхбаатар дүүргийн X, XI, XII хорооны нутаг дэвсгэр, Зуун айл дахь барилгын материалын зах орчим нийт 145 аж ахуй нэгж, хуулийн этгээд газар албан ёсоор өмчилж, эзэмших эрхийг авсан байдаг. Үүнээс 57 иргэн, хуулийн этгээд газраа өмчилсөн байна. Газраа зориулалтын бусаар ашиглаж байсан 22, зөвшөөрөлгүй барилга барьсан гурван хуулийн этгээд байсныг хуулийн дагуу арга хэмжээ авч байна. Зуун айл, 32-ын тойргийг холбосон замын зурваст орсон 25 айл, хуулийн этгээдийн газрыг чөлөөлөөд байна” гэсэн мэдээлэл Ажлын хэсэгт өгсөн.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр нийгмийн хамгааллын тусгай хяналтын хэлтсийн дарга И.Баттөгсийн хэлж буйгаар өнгөрсөн хугацаанд тус газраас Зуун айлд үйл ажиллагаа явуулдаг 471 аж ахуй нэгж, байгууллагад шалгат хийж, илэрсэн зөрчлийг тухай бүрт нь арилгуулжээ. Харин нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг 32-ын тойргийн хойд хэсэгт дулааны эх үүсвэр, дулаан хангамж байхгүйгээс барилга, орон сууц барих боломжгүй болоод байгааг дуулгав.

Зуун айл дахь материалын материалын захыг үе шаттай нүүлгэх ажлын хүрээнд Налайх дүүрэгт Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк байгуулж буй. Тус паркийн дарга С.Батжаргал парк хүртэлх авто замын бүтээн байгуулалтын ажил дуусах шатандаа явж байгааг хурлын үеэр дуулгасан. Мөн бэрхшээл үүсгээд байсан цахилгаан хангамжийн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд тус ажилд зориулж ирэх оны төсөвт 10.6 тэрбум төгрөг тусгаж өгснийг хэлсэн юм.

Холбогдох байгууллагуудын мэдээ, мэдээллийг сонссоны дараа Ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга зарим зааварчилгааг өгсөн юм. Мөн гурван чиглэл бүхий дүгнэлт, зөвлөмж гаргаж нийслэлийн ИТХ-ын дарга, Тэргүүлэгчид болон Засаг даргад танилцуулахаар боллоо. Тухайлбал, 32-ын тойргийн хойд хэсэгт дулааны эх үүсвэр, дулаан хангамж байхгүй гэх асуудалд “Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Зуун айл дахь УБЕГ хүртэл дулааны шугам татсан байгаа. Тэндээс дулаан хангамжийг шийдвэрлэх боломж бий.

Дулаан байхгүй гэсэн шалтгаанаар Зуун айл орчмын дахин төлөвлөлтийн ажлыг зогсоох эрх бидэнд байхгүй. Тэгэхээр төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд уг асуудлыг аль болох нааштайгаар шийдвэрлээд ажлаа цааш нь үргэлжлүүлэх ёстой” гээд Зуун айл орчмоос дулаан татаж, “Бэрэн групп”-д дахин орон сууц барих боломжийг бүрдүүлэх тооцоо судалгаа хийж, холбогдох шийдвэрийг гаргуулах чиглэлийг Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэгт өглөө.

Мөн авто замын бүтээн байгуулалтын хүрээнд зам, орчны тэмдэг тэмдэглэгээгээ сайн хийхийг холбогдох хүмүүст анхааруулж, “Нийслэлийн нутаг дэвсгэрт үйлдвэр, үйлчилгээ явуулах журам”-ыг чанд мөрдүүлж ажиллах, Зуун айл орчим байршуулж байгаа агуулахуудыг хаахад анхаарч ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болгов. Нөгөөтэйгүүр хууль зөрчиж үйлчилгээ явуулж байгаа дэлгүүр, лангуунуудын цахилгаан, дулаан, дэд бүтцийн хангамжийг хязгаарлах замаар хариуцлагажуулахад анхаарахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтэст үүрэг болгов.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    2 цаг 4 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    4 цаг 2 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    4 цаг 40 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    5 цаг 59 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    7 цаг 49 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    19 цаг 30 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    19 цаг 36 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК