Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Э.Бөхбат: Замын эвдрэлээс болж осолдвол засах үүрэгтэй байгууллагад нь хариуцлага тооцно

2019-8-23
0
ЖИРГЭХ

Цаг үеийн нөхцөл байдлын талаар ТЦА-ны УСХ-ийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбаттай ярилцлаа.


-Нийслэлийн хэмжээнд автозамууд их хэмжээгээр эвдэрч гэмтсэн байна. Одоогийн байдлаар хэчнээн автозам эвдэрч гэмтсэн байгаа вэ?

-Энэ зун усархаг бороо, хур их орсны улмаас одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 104 автозам их бага хэмжээний эвдрэл гэмтэлтэй байна.

-Замын эвдрэл нь замын хөдөлгөөний нөхцөл байдалд нөлөөлж байна. Тээврийн цагдаагийн албанаас энэ талаар ямар ажил арга хэмжээ аваад байгаа вэ?

-Тийм ээ. Замын эвдрэл гэмтэл нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчимд шууд нөлөөлдөг бөгөөд эвдрэл гэмтлийг туулж өнгөрөх, тойрч гарах үед автомашины хурд удаашрах, эсрэг урсгал руу орох, тухайн нүх, эвдрэл гэмтлийг тойрч гарахын тулд нэг эгнээгээр зорчих гэх мэт нөхцөл байдлууд үүсдэгээс замын зохиомол түгжрэл, саатал бий болдог. Мөн дээрх үйлдлийг хийх үедээ жолооч нар маань мөргөлдөх, шүргэлцэх хэлбэрээр зам тээврийн осол хэрэгт холбогдох тохиолдлууд гарч байна. Зөвхөн жолооч нар гэлтгүй явган зорчигч нарт хүртэл замын хөдөлгөөнд оролцоход маш их хүндрэл бий болж байна.

-Замын эвдрэл гэмтлээс үүдэлтэй зам тээврийн осол хичээн бүртгэгдээд байна вэ?

-Зам тээврийн осолд нөлөөлж байгаа хүчин зүйлүүд маш олон байдгийн нэг нь замын эвдрэл гэмтэл үүнээс гадна тээврийн хэрэгслийн тоо, тэмдэг,  тэмдэглэгээ, жолооч нарын сахилга хариуцлага, насжилт өндөртэй тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл гээд маш олон төрлийн хүчин зүйлсээс болоод зам ачааллаа даахгүй, тэрэн дээрээс нь нэмээд үер усны аюул гээд механик түгжрэл саатал их гарч байна. 

Замын эвдрэл  гэмтлийг тойрч гарах, туулж өнгөрөх гэж байгаад зам тээврийн осол гарсан тохиолдлууд ихээр гарч шалгалтын ажиллагаа хийгдэж байна. Дээрх нөхцөлөөс болж зам тээврийн осол гаргасан жолооч хариуцлагаас мултарна гэсэн ойлголт байхгүй. Яагаад гэвэл замын хөдөлгөөний дүрэмд дараалал тогтоож өгсөн байдаг нүх сүв, эвдрэл гэмтлийг тойрч гарах гээд замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд  давуу эрх бүхий жолоочийг хөдөлгөөнд саад хийж осол гаргасан жолоочид хариуцлага зайлшгүй яригдаж таарна. Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, замын эвдрэл гэмтэл, нүхнээс болоод осол гарчихсан байхын бол уг замыг засч янзлах үүрэгтэй байгууллагад хариуцлага тооцох ёстой.

-Тээврийн цагдаагийн албанаас замын эвдрэлтэй холбоотой авах арга хэмжээ нь юу байдгийн бэ? Зам засдаг хэдэн байгууллага байдаг вэ?

-Тээврийн цагдаагийн алба нь Нийслэлийн автозамын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар арчлалтын газарт одоогийн байдлаар 4-5 удаагийн албан мэдэгдэл, шаардлага хүргүүлээд байна. Эдгээр байгууллагууд нь зам засварын ажлуудыг нэн даруй хийж гүйцэх ёстой. Хэрвээ мэдэгдэл шаардлага хүргүүлээд байхад зам засварын ажлыг хийхгүй байж байгаад уг нүх, эвдрэлээс нь болоод зам тээврийн осол гарсан тохиолдолд уг байгууллагад хариуцлага тооцдог. Эдгээр байгууллага нь хариуцлага тооцуулахгүй байх ганц арга нь яаралтай зам засварын ажлыг хийж хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах юм.

Хэрвээ дээрх үүргээ биелүүлээгүй аж ахуй нэгж албан байгууллага, албан тушаалтан байх юм бол Зөрчлийн тухай хуулийн 14.5.5-д аж ахуйн нэгж, байгууллагаар учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байдаг.

-Одоогийн байдлаар зам засварын ажилтай холбоотойгоор хаана хаана автозамуудыг хаасан байгаа вэ?

-Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Цагдаагийн гудамж буюу 100 айлын авто замын зорчих хэсгийг хааж зам засварын ажил хийгдэж байна.

-Та иргэд жолооч нарт юу гэж хэлмээр байна вэ?

-Нийт жолооч нартаа замын хөдөлгөөний дүрмээ чандлан биелүүлж, хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байх, шөнө оройн цагаар гадна гэрэл гэрэлтүүлэх хэрэгслийн бүрэн бүтэн байдал, хол ойрын гэрлийг шилжүүлж хөдөлгөөнд оролцох, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгаж, зөв тээвэрлэх, хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан орон нутгаас нийслэлийг чиглэсэн, томоохон худалдааны төвүүдийг зорих автомашинуудын тоо ихээхэн нэмэгдэж байгаа тул хөдөлгөөнд оролцож байгаа иргэд жолооч та бүхэн сонор сэрэмжтэй, замын хөдөлгөөний дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцохыг уриалж байна. Мөн 10 хүртэл насны хүүхдийг замын хөдөлгөөнд бие даан оролцуулахгүй байхыг  нийт эцэг эхчүүдээ анхааруулж байна.

 Б.Жаргал

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг ухаалаг болгожээ
Говь-Алтай аймагт 3.7 магнитудын газар хөдөлжээ
Электрон тамхи уушгины хорт хавдар үүсгэдэг үү? Шинжлэх ухаан юу хэлж байна вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ЗОЧИН (66.181.186.110)
    ЭД НЭЭРЭЭ ШАТ ШАТАНДАА САЙХАН БҮЛТЭРЧ ЧАДАЖ БАЙГАА ЮМ ШҮҮ !!! ДЭЭДЭС НЬ ХӨГИЙН АМ НЬ РАК БОЛЧИХСОН ЛУЙВАРЧИД БАЙХАД АРГА Ч ҮГҮЙ ЮМ ДАА !!!
    2019 оны 08 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Өмнөговийн Хүлэгүүд" баг Зүүн Азийн супер лигийн хоёр дахь тоглолтдоо 29 онооны хожигдлоос эргэн ирсэн ч хожигдол хүлээлээ
    29 мин
  • Д.Трамп Ши Жиньпин, В.Путин нартай түүхэн уулзалт хийхийнхээ өмнө Филиппин саатлаа
    2 цаг 7 мин
  • 13 жилийн хүлээлтийн эцэст “Grand Theft Auto 6” тоглоом дэлхий даяар нээлтээ хийлээ
    2 цаг 51 мин
  • Мьянмар улс Рохинжа үндэстний цөөнхийн эсрэг хийсэн үйлдлийнхээ төлөө геноцидын хэрэгт хариуцлага хүлээх анхны улс болно
    3 цаг 13 мин
  • Японы Кюүшюү аралд 5.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    3 цаг 13 мин
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
    3 цаг 16 мин
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
    3 цаг 22 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д зодоглох Монголын 18 бөх
    3 цаг 30 мин
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
    3 цаг 41 мин
  • Агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна
    3 цаг 49 мин
  • Зүүн аймгын нутгаар ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна
    3 цаг 58 мин
  • Үйл явдал: Ерөнхийлөгчийг огцрох эсэхийг хэлэлцэх чуулган болно
    4 цаг 3 мин
  • СЗХ-ны гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгууллаа
    19 цаг 14 мин
  • Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг ухаалаг болгожээ
    19 цаг 44 мин
  • Говь-Алтай аймагт 3.7 магнитудын газар хөдөлжээ
    20 цаг 10 мин
  • Электрон тамхи уушгины хорт хавдар үүсгэдэг үү? Шинжлэх ухаан юу хэлж байна вэ?
    20 цаг 51 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    21 цаг 27 мин
  • Б.Пүрэвдагва: Шөнө ажилладаг иргэддээ зориулж 22:00-02:00 цаг хүртэл явах шөнийн автобусыг  үйлчилгээнд гаргаад байна
    21 цаг 47 мин
  • Ши Жиньпин Трампыг очихоос өмнө В.Путинтэй уулзлаа
    21 цаг 59 мин
  • Сошиалд олны хайрыг татсан Фиона нэртэй усны үхэр сүлжмэл малгай залгисны улмаас эмнэлэгт очжээ
    22 цаг 14 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
24 баримт
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 24 БАРИМТ: Дэлхийн гүнжүүдийн тухай сонирхолтой түүхүүд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК