Засгийн газрын шийдвэрээр уул уурхайн компаниудын тусгай зөвшөөрлыг цуцалж байгаа билээ. Тэгвэл дахин нэг уурхайг хаахаар болсон байна.
Тодруулбал, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан МХЕГ, ЦЕГ, ТЕГ, АМГТГ зэрэг байгууллагын холбогдох албан тушаалтнууд бүхий ажлын хэсэг Архангай аймгийн Цэнхэр сум, Орхон багийн нутагт ажиллаж байна.
Энэ үеэр улсын байцаагчийн үйлдсэн актын дагуу “Сэншивэе Монгол” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохоор болжээ. Тодруулбал, тус компанийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийг үндэслэн энэ сарын 23-наас буюу өнөөдрөөс эхлэн үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргасан юм. Мөн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийхийг холбогдох хуулийг дагуу даалгаж, орон нутагт хүлээлгэж өгөхийг даалгасан байна.
Г.Алимаа
Сэтгэгдэл (18)