Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор энэ сарын 24, 25, 31, 09 болон ирэх сарын 01-ний өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон юм. Тодруулбал,
-Улсын дугаар нь ТЭГШ тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин наймдугаар сарын 24, 31-ний бямба гарагт
-Улсын дугаар нь СОНДГОЙ тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин энэ сарын 25, есдүгээр сарын 1-ний ням гаригт замын хөдөлгөөнд оролцох юм.