Дэлхий хэмжээний мэргэжлийн бодибилдинг, фитнесийн тамирчны эрх олгох "IFBB Pro Qualifier Mongolia" тэмцээн энэ сарын 24-нд боллло. Уг тэмцээнд нийт 30 гаруй орны тамирчид оролцсон бөгөөд АНУ, Япон, Тайван зэрэш орны шүүгчид шүүсэн байна. Тэмцээн 13 төрлийн ангиллаар явагдаж, жингийн болон ангилал бүрийн аваргуудад “IFBB Pro Card” үнэмлэх олгосон юм.
Тодруулбал, Бикини Фигур Эрэгтэй бодибилдинг, классик бодибилдинг Эрэгтэй, physique 35-аас дээш насны “Бикини мастер”, “Фигур мастер”, “Эрэгтэй мастер”, “Эрэгтэй бодибилдинг мастер” гэсэн ангиллаар тус тус зохион байгуулагдсан. "Sweetymotion" хамтлагийн дуучид болох Ц.Сарнай, Г.Сүндэрмаа нар тус тэмцээний "Бикини" ангилалд өрсөлдөж алт, мөнгөн медаль хүртжээ.
Дуучин Ц.Сарнайшийн хувьд "Бикини"-гийн төрлийн хоёр ангилалд алт, хүрэл медаль авсан бол Г.Сүндэрмаа "Бикини" ангилалд мөнгөн медаль хүртсэн байна. Тэд МУГТ Г.Угалзцэцэгийн багт бэлтгэлээ хангаж оролцсон аж. Монгол Улсад анх удаа болсон IFBB Pro Qualifier Mongolia тэмцээн нь ямар нэгэн олон улсын болон дотоодын холбооны харьяалал шаарддаггүй учир бодибилдинг, фитнесээр хичээллэгч хүн бүр өөрийгөө сорих боломжтой гэдгээрээ онцлог юм. Ташрамд дурдахад, энэ удаагийн тэмцээнд Азийн болон дэлхийн Бодибилдинг, Фитнессийн супер од Солонгос улсын тамирчин Chul Soon оролцжээ.
Сэтгэгдэл (2)