Японы нийслэл Токио хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ эхэллээ. Тэмцээнд 149 орны нийт 860 (эрэгтэй 519, эмэгтэй 341) жүдоч өрсөлдөж байна.
Дөнгөж сая эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг Тайванийн бөх даралтаар цэвэр ялснаар шөвгийн 16-д шалгарлаа.
Б.Жаргал