Пауэрлифтингийн өсвөр, залуучууд, насанд хүрэгчид, ахмадын ангилалын Азийн АШТ Улаанбаатар хотод есдүгээр сарын 6-12-нд болно. Тэмцээнд есөн орны баг тамирчин оролцохоо урьдчилан мэдүүлсэн байна.
Манай тамирчдын тухайд гэвэл тив, дэлхийн чанартай тэмцээн уралдаанаас медаль хүртсэн олон шилдэгүүд өрсөлдөх бөгөөд тэмцээн “Holiday inn” зочид буудлын хоёрдугаар давхарын танхимд болох юм.
Б.Жаргал