Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зайрмаг худалдаалж буй цэгүүдэд шалгалт хийсэн байна.
Шалгалтаар Чингэлтэй дүүргийн 1-р хороонд үйл ажиллагаа явуулж байсан иргэн Э-ийн зөөлөн зайрмагийн мухлаг нь бэлдэцийг зориулалтын бус саванд тээвэрлэж байжээ. Тиймээс ХБАБХТ хуулийн 12.1 дэх заалтыг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулиар илэрсэн зөрчилд нь арга хэмжээ авч хугацаатай албан даалгавар хүргүүлж, хэрэгжилтэнд хяналт тавьжээ.