Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Японы улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар энэ сарын 5-ны өдөр Дорнын эдийн засгийн чуулганы үеэр зохион байгуулагддаг Өсвөрийн жүдо бөхийн тэмцээний финалын барилдаануудыг үзэж сонирхжээ.
Энэ үеэр шагнал гардуулах ёслолд оролцож, өсвөрийн тамирчдад спортын амжилт хүсэв.
Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн чуулга, уулзалтаа өндөрлүүлж, эх орондоо ирсэн байна.