УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн зарчмын зөрүүтэй санал, заалт бүрээр санал хурааж байна. Тодруулбал, төрийн албан хаагчтай холбоотой унасан заалтаар дахин санал хураалт явуулах горимын саналыг УИХ-ын гишүүн С.Чинзориг гаргасан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх журмын тухай хуульд нэг заалтаар гурван удаа санал хурааж болно гэсэн заалттай. Тиймдээ ч дахин санал хураалгах горимын саналыг УИХ-ын Тамгын газраас боломжтой гэв.