УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ард нийтээр хэлэлцүүлэх саналыг дэмжсэн. Тэгвэл яг одоо УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Байнгын хорооноос Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд ард нийтийн санал асуулга явуулахыг УИХ дахь МАН, АН-ын бүлэг дэмжсэн.
Түүнчлэн санал асуулга явуулахад 14.9 тэрбум төгрөгийн зардал гарч магадгүйг МАН-ын бүлгээс өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Уг зардлыг нарийвчлан тооцож гаргаагүй ч санал асуулга явуулах зардлыг Засгийн газраас нөөц сангаас гаргахаар төлөвлөсөн байна. Гэвч Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын нөөц сангийн үлдэгдэл хүрэлцэхгүй гэдгийг хэллээ. Тиймээс ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах зардлыг төсвийн тодотгол хийх санал гаргав.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.