Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгчийн засаглал руу “АЛХААД МАРШ”

2019-9-09
0
ЖИРГЭХ

Парламентыг тараах тухай үе үехэн улс төр хийж ирсэн Ерөнхийлөгч албан ёсоор нүүж эхэллээ. Ингэхдээ “Монгол Улс цаашдаа Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу гэдгийг ард түмнээсээ асууж шийдвэрлэх шаардлагатай байна” хэмээв. Өөрийн бүрэн эрхийн хүрээнд биш ард түмэнд үүнийгээ даатгаж, тулгасан нь энэ. Угаас ард түмний эв нэгдлийг илэрхийлдэг, бэлгэ тэмдэг нь болсон Төрийн тэргүүн хүнээс гарах л шаардлага. Гэхдээ саяхныг хүртэл засаглалын хэлбэрээ өөрчлөх, тэр дундаа Ерөнхийлөгчийн буюу босоо тогтолцоотой болох тухай саналыг ил, далдаар цухас илэрхийлж байсан тэрбээр энэ удаад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр дамжуулж, Ард нийтийн санал асуулгад дөрөөлөхөөр болов. Үүнийхээ шалтгааныг “30 жилийн хугацаанд тодорсон алдаа завхралыг үргэлжлүүлэх ач холбогдол муутай хувилбарыг ард түмэнд тулгахаар шийдвэрлэлээ. Миний бие УИХ-ын гишүүдийн өргөн барьсан төсөлд улс оронд үүссэн хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх, тодорхой ач холбогдол бүхий зохицуулалт орхигдсон гэж үзэж, орхигдсон асуудлын хүрээнд өөрийн санал хүсэлтийг хүргүүлэн хямрал, бэрхшээлийг нэг мөр хамтран шийдвэрлэхийн төлөө ажилласан боловч үр дүнд хүрсэнгүй.

Гэхдээ ач холбогдол муутай төсөлд тусгах биш, Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн 3.1-ийн заалтын дагуу засаглалын хэлбэрээ сонгох боломжийг ард түмэндээ өгч, нэг мөр асууж шийдвэрлүүлэх ёстой. Тодруулбал, Монгол Улс цаашдаа Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу гэдгийг ард түмнээсээ асууж шийдвэрлэх шаардлагатай байна. Миний бие Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн дагуу энэ чиглэлээр Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төсөл боловсруулсан бөгөөд ард иргэдийн өгсөн хариулт шийдвэрийн хүрээнд шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулж, нийтээр хэлэлцүүлэн батлахаас өөр аргагүй гэж үзэж байна” гэжээ. Араас нь Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд хүргүүлсэн саналаа бүхлээр нь татан авч буйгаа илэрхийлэв.

Парламентын босго хэдийнэ давж, хоёр дахь хэлэлцүүлгээ өндөрлүүлээд байгаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал өдгөө гуравдах хэлэлцүүлгээ хүлээж байгаа. Энэ хүрээнд УИХ, Төрийн байгуулалтын байнгын хорооноос Ард нийтийн санал асуулга явуулах замаар нэмэлт, өөрчлөлт хийх эсэхээ дэнслэх шийдвэрт хүрээд буй. Парламентынх нь нэр хүнд тааруу, Засгийн газар нь ЖДҮ-ийн зээлээс эхлээд концессийн асуудалтай яваа энэ цаг үед ард түмэн ямар засаглалыг сонгох нь эргэлзээтэй. Хажуугаар нь чуулганы нэгдсэн хуралдаанд болон олон нийтийн сүлжээгээр үүнийг БҮҮМ хийж байгаа үед.

Ямартай ч Ерөнхийлөгч Х.Баттулга “нууц хөзөр”-өө дэлгэж, нүүдлээ хийж эхэллээ. Ард нийтийн санал асуулга явуулах өдөр хүртэл энэ сэдэв улс төр, нийгмийн хүрээнд жин дарах нь тодорхой. Ялангуяа нийгмийн сүлжээнд... Эцсийн дүндээ парламентын засаглалтай байхаар Үндсэн хуульдаа хуульчилж, тунхагласан Монгол Улс цаашид энэ тогтолцоогоо хадгалж үлдэх үү, эсвэл Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих үү гэдгийг ард түмэн шийдэх нь ээ. Гэвч Ерөнхийлөгчийн засаглалын тухай сэдэв түрүүчээсээ хуульчдын эсэргүүцэл шүүмжлэлтэй тулгарч байгаагаас харахад тийм ч тохирч таарах тогтолцоо биш гэмээр. 

Ташрамд дурдахад УИХ-ын Тамгын газраас "Ард нийтийн санал асуулгаар “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг дэмжиж байна уу, дэмжихгүй байна уу” гэсэн ганцхан асуултыг ард түмнээс асууж, ганцхан хариулт авах хуулийн зохицуулалттай. Тиймээс Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын хэлсэн засаглалын хэлбэрээ асуух асуултыг энэ удаа болон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлтэй хамт асуух боломжгүй" гэжээ.   

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-д төрийн айлчлал өнөөдөр эхэлнэ
Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • Нарантуяа (202.9.43.252)
    Ерөнхийлөгчийн засаглал гэж байхгүй тийм юм санал асуух хэрэггүй ийм тэнэг ичих булчирхайгүй хүнийг хэлэх үг алга үхө төд бүх асуултаа асуу гол нь байгалийн баялаг шүүхийн сонголт ард түмний мэдэлд өг тоо жил нэмэх санаагаа боль холимог тогтолцоогоор сонгох санаархалаа тат эсвэл үхө гэж бүү ярь
    2019 оны 09 сарын 15 | Хариулах
  • шударга (103.229.123.120)
    үүл баатар л их эсэргүүцээд байгаа .78 гишүүн улс орноо өрөнд оруулж, 800 шашны байгууллага, нутаг ус, нам эвсэл, хөдөлгөөн хөгшин залуугаар нь талцуулж архи хар тамхинд иргэдээ, оруулж, бөгсөө худалдаж, эх орноо зарж амьдрах, хар амиа хичээх үзлийн хөрсийг суулгаад 30 шахам жил болж байгаа нь бодитой
    2019 оны 09 сарын 12 | Хариулах
  • Асу (223.38.60.92)
    Асуудлаа зөв оруулаачээ.юун ерөнхийлөгчийн засаглал вэ балаараад байх.Ард түмнээсээ үндсэн хуулиа өөрчлөх нь зөвүү буруу юу гэж асуух юм.битгий Ард түмний толгойг эргүүлээд бай троллуудаа
    2019 оны 09 сарын 10 | Хариулах
  • зочин (59.153.115.219)
    За ёстой больж үхэе.
    2019 оны 09 сарын 10 | Хариулах
  • Солонгот Балдан. (103.212.116.249)
    Шуудхан хэлэхэд Монголын эх оронч шудрага ард түмний итгэл найдаврийг хүлээсэан Халтмаагийн Баттулга шиг ерөнхийлөгч МАН ба МАХнын төрд зүй бусаар гарсан луйварчид баялгийн хулгайчид дотороос хэзээч гарахгүй!
    2019 оны 09 сарын 10 | Хариулах
    • Orcuud
      Tonil naad batlgataigaa muusain huduuni atsnuud min malaa malal dugui
      2019 оны 09 сарын 10
  • zochin (213.162.80.242)
    konkingn zaluuchuud yaj komminizmaas aij bna zaluuchuudaa uxaaruulaach
    2019 оны 09 сарын 09 | Хариулах
  • zochin (213.162.80.242)
    yana kommunizm ruu orloo, AH yagaad tag bna odoo erx chuluuny tuluu dugarax tsag bolson
    2019 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.55.188.45)
    Монголын мафи болтол бэхжисэн намуудыг тараахын тулд ерөнхийлөгчийн засаглал тогтоох нь зөв
    2019 оны 09 сарын 09 | Хариулах
    • Zochin
      Tom guren neg huniig hunguhun daramtlana harin uih iig chadahgui bgaa
      2019 оны 09 сарын 09
  • Зочин (64.119.21.109)
    Энэ хүнтй зөвлөх нь Билли Лим үү? Яагаад ийм юм бэ? Ерөөсөө ҮХНӨ- г боливол яасын?
    2019 оны 09 сарын 09 | Хариулах
  • zochin (202.9.43.26)
    Khulgaichuud enenees l ukhlee aij b.gaa shiv...
    2019 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.161.95)
    Дур эзнээ голохгүй, дунд чөмгө сүүжээ голохгүй" гэгчээр Женко Путиныг дууриаж, хэлжээгүй эрхт ганцаар ноёхох засаглал тогтоох санаатай!!!!! 30-аад жил ардчилал, эрх чөлөөг амссан монголчууд арай ч зөвшөөрөхгүй байлгүй дээ!!!! Ёстой Монголын заяа гомдох байлгүй!!!!!!!!
    2019 оны 09 сарын 09 | Хариулах
  • zochin (185.39.141.7)
    eub alham.. 30 jil ve veiin 76 d huurtaj . yonuulj eh nutgaa sarnii gadarguu bolgoj . hot baasandaa jivej bn
    2019 оны 09 сарын 09 | Хариулах
    • Zochin
      Chi udku iim ulsgui bolj uldeNE.
      2019 оны 09 сарын 09
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
    29 мин
  • Болливудын жүжигчин Тайгер Шрофф буутай халдлагаас эсэн мэнд үлджээ
    35 мин
  • ​​​​​​​Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ
    44 мин
  • Төрийн албаны тусгай шалгалт улсын хэмжээнд эхэллээ
    53 мин
  • “ОВГОР” уран сайхны киноны БНСУ болон орон нутгийн үзвэрийн тасалбар эрэлттэй байна
    1 цаг 7 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-д төрийн айлчлал өнөөдөр эхэлнэ
    1 цаг 16 мин
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын ажил 40 хувьд хүрчээ
    1 цаг 22 мин
  • Франц улс сүүлийн хэдэн жилийн хамгийн хүнд өдрүүдийн нэгийг даван туулж байна
    1 цаг 24 мин
  • Аравдугаар сарын 16-ны өдрөөс хойш ямааны годрон өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй
    1 цаг 29 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
    1 цаг 42 мин
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
    1 цаг 52 мин
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
    2 цаг 8 мин
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    2 цаг 28 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    2 цаг 39 мин
  • Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
    2 цаг 49 мин
  • Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
    3 цаг 1 мин
  • ХЭДХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангахтай холбоотой хууль тогтоомжийн талаар хэлэлцэнэ
    3 цаг 1 мин
  • УИХ дахь намуудын бүлэг хуралдана
    3 цаг 6 мин
  • PGL Masters Bucharest 2026: Аваргын төлөө өрсөлдөх шилдэг таван баг
    19 цаг 8 мин
  • ХХБ-НЫ СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ДУУСЛАА
    19 цаг 33 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • Ч.Ундрам: “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдад амжилт хүсье
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Б.Мөнгөнзул Монголын найм дахь эмэгтэй шатрын их мастер боллоо
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
24 баримт
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК