Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар төгөлдөр хуурч, төгөлдөр хуурын олон улсын тэмцээний шүүгч Сангидоржийн Саянцэцэгт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардууллаа.
Тэрбээр Москва, Софи, Мексик, Мадридын дуурийн театраас гадна сонгодог урлагийнхны дэлхийн мөрөөдлийн тавцан болсон алдарт Карнеги холлд уран бүтээлээ эгшиглүүлсэн анхны монгол уран бүтээлч юм.