БНХАУ-тай хиллэдэг автозамын боомтуудыг энэ сарын 13-ны өдөр буюу баасан гарагт түр хаахаар болжээ.
Тодруулбал, Замын-Үүд, Хавирга, Баянхошуу, Сүмбэр, Бичигт, Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Булган, Даян хилийн авто замын боомтуудыг түр хаана гэдгийг Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдлээ.