Хан-Уул дүүргийн X хороонд байрлах Онцгой байдлын байгууллагын албан хаагчдын орон сууцны барилга, МИАТ ТӨХК-ийн дундын ус дулаан дамжуулах гадна шугамыг шинэчлэн, засварлах ажлыг автозамын зорчих хэсэг сүвлэн гүйцэтгэх зөвшөөрөл олгосон боловч хучилтын хавтан эвдэрсэн, сувагт шороо орсны улмаас засварын ажил хийгдээгүй байна.
Тиймээс дээрх ажлыг энэ сарын 11 буюу өнөөдөр 23.00 цагаас энэ сарын 12-ны 07.00 цагийн хооронд хийж гүйцэтгэн нөхөн сэргээлтийг эргэн танилцуулах нөхцөлтэйгөөр зөвшөөрөл олгожээ. Энэ үеэр Наадамчдын гудамжны автозам дагуух 200 метр автозамыг дээрх хугацаанд хаах болсныг Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.