Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Designer brand буюу Ариунаа Сүри

2019-9-18
0
ЖИРГЭХ

Хүн бүр амьдралынхаа туршид өөрийгөө бүтээдэг шиг Ариунаа Сүри гэсэн өнгө, төрх, хэмнэлтэй брэндийг бүтээхийн төлөө би ажиллаж байна гэж тэрбээр инээмсэглэн өгүүлсэн. Түүний хүүхдийн гэмээр инээд цалгисан төрхний цаана загварын ертөнцийн алтан тайзнаа Монгол хэмээх зургаан үсгийг тодоос тод сийлэх агуу хүсэл эрмэлзэл нуугдаж буй. Тиймдээ ч хүүхэд ахуй цагтаа сонгосон мэргэжилдээ үнэнч байж, хувцас хэмээх “бурхан”-ыг урлан суух энэ хүн бол Ариунаа сүри буюу Сүрэнжавын Ариунаа юм. Бидний “болзоо” түүнийг өвлийн загвараа урлахаар зүү, учгийг уяраан суухтай таарсан юм.

Цав цагаан урлангийн өрөөгөө өөрийн нэрийн бүтээлээрээ чимэх нь эрхгүй сэтгэл татна. Хувцасны өнгө, хийц, загвар дахин давтагдашгүйг батлах мэт этгээд хэв маяг, донжийг агуулсныг хараад дэлхийн аль ч өнцөгт өмсөөд алхаж явахад Ариунаа Сүри хэмээх монгол хэв маяг яах аргагүй сууж өгчээ гэсэн бодол төрсөн юм. “Би уг нь даруухан зантай. Ярилцлага өгөх зав тааруу болохоор зарим хүмүүс их зантай гэж ойлгодог юм шиг байна лээ. Уг нь монголынхоо нэрийг олон улсын тавцанд тахлах сайн бүтээл урласныхаа дараа ярилцлага өгвөл гоё биз дээ” гэсээр угтав. Тэрбээр ямар нэгэн зүйлийг чин сэтгэлээсээ инээд цалгиулан хөхөрч ирээд ярина. Гэтэл заримдаа сэтгэлдээ ямар нэг үйл урлах мэт бодлогширч, хэсэгтээ чимээгүй сууна. Юу бодсныг асуухад “Өвлийн загвараа өдийд дуусгачихсан байх ёстой. Гэтэл жаахан асуудал гараад дуусгаж амжаагүй байна. Хажуугаар нь сар шинийн 40-өөд загвар гаргах гээд толгой өндийхгүй ажиллаж байна даа” гэж хариулах аж. 

Вива сити-д байрлах түүний урлангын цонхоор Туул голын хөвөөг тольдож болохоор саруулхан учир урам зоргийг хамгийн ихээр хайрладаг гэлээ. Өглөө 09.00 цагаас 22.00 цаг хүртэл урландаа өнжих тэрбээр цэцэг тарих “нууц” хоббитой. Анх энд нүүж ирэхдээ цэцэгнийхээ суулгацыг вааранд дөнгөж суулгасан бол өнөөдөр ваар нь багадах болжээ. Дэлхийн олон загвар зохион бүтээгчид экологийн тэнцвэрт байдал алдагдаж буйг өөрсдийн уран бүтээлдээ шингээж олны хүртээл болгох нь сүүлийн жилүүдэд ихэссэн. “Бид бүхэн байгаль ээжийн бүтээл. Агаар, хөрс, ус эрүүл бохирдолгүй байж гэмээнэ бид эрүүл аж төрөх учиртай. Энэ бүхнийг уран бүтээлээрээ дамжуулж хүргэхээр дараагийн уран бүтээлээ хийхээр төлөвлөж байна” гэсэн юм. Тэрбээр хүрээлэн буй орчноосоо эрч хүч энерги авдаг шигээ мөн л уйтгар, гуниг, шаналал харуусал бүхнийг эндээс мэдэрдэг. Тиймдээ ч дэлхий дээр ердөө 22-хон тоо толгой үлдсэн мазаалайг хайрлаж, хамгаалахад уран бүтээлээр дамжуулж уриалсан нь саяхан. Тэгвэл энэ удаа мөн л агаарын бохирдлын эсрэг өөрийн байр сууриа илэрхийлэхээр эрэл хайгуул хийж байгаа аж. Нэг танил нь түүнд утааны баг бэлэглэснээр уг санаагаа анх олсноо нуусангүй. Үүний дараа дахин нэг ширхэг баг бэлгэнд ирснээр өдгөө хоёр ширхэг багтай болжээ. “Хэрвээ хэн нэгэн танд баг бэлгэлвэл авах уу” гэж асуухад “Гүн хүндэтгэлтэйгээр хүлээн авна. Шоунд олон баг ашиглах тусам хамрах хүрээ өргөн байна” гэж хариулсан.

Түүний ажлын өрөөний хананы нэгээхэн хэсэгт өөрийнх нь зурсан зургуудаас гадна Жон Ленон, Иоко Оно хоёрыг монгол дээл өмссөнөөр зуруулсан зургийг өлгөсөн байв. Эдгээртэй зэрэгцээд жартгар ногоондуу нүдтэй, үстэй малгай өмссөн нэгэн өвгөний зургийг өлгөсөн нь зураач Орхонтуулын “Өвөг” бүтээл байлаа. Дээрх зургийг тэрбээр тайлбарлахдаа “Монгол хүнийг эрт дээр үед ийм жартгар нүдтэй, чоно шиг сүр хүчтэй байсан болов уу гэж төсөөлж зурсан зураг. Надад их таалагдсан учир дараагийн уран бүтээлээ энэ зурагнаас санаа авч бүтээж байгаа” гэсэн юм. Мөн номын шүүгээгээр дүүрэн элдэв ном өрөөтэй байхаас гадна нисдэг тэрэг, машин, хийн баг гээд олон төрлийн бэлэг дурсгалыг эгнүүлэн тавьжээ.

-Таны аав, ээж чинь ямар мэргэжилтэй хүмүүс вэ?

-Ээж маань сэтгэлзүйч мэргэжилтэй. Харин аав ЗХУ-ын Ленинград хотод модны инженер мэргэжлээр онц дүнтэй төгссөн. Бага байхдаа аав шигээ дандаа онц дүн авдаг хүн болно гэж их бахархдаг байлаа. Намайг бага байхад ээж маань зураач, харин аав болохоор эмч болгоно гэж их хэлдэг байж билээ.

-Тэгвэл ээж тань урлагын мэдрэмжтэй, нийтэч зантай хүн байх нь ээ?

-Миний зан ааш ээжтэй их адилхан. Ээжийн минь аав зураг зурдаг хүн байсан. Бага байхдаа ээжийн зураг угаахыг харж, харанхуй өрөөнд их удаан суудаг байлаа. Хичээлийнхээ хажуугаар усан бассейн, зургийн дугуйлан гээд олон дугуйланд явдаг байсан нь загвар зохион бүтээгч болоход нөлөөлсөн болов уу. Зарим нэг хүмүүс санаандгүй мэргэжлээ сонгосон гэж ярьдаг. Харин би наймдугаар ангид байхдаа л энэ мэргэжлийг сонгож, дурласан. Тиймээс энэ салбарын оргилд нь хүрч байж л санаа маань амрах байх.

“Хүн өөрийнхөө доторх галыг бадраахыг хүсч тэмүүлэх үе байхад заримдаа түүнийг зөөлөн өрдөхийг хүсэх үе гэж байдаг. Би загварын салбарт ид дурлаж, шатаж явах үедээ эмэгтэй хүнийг эх дэлхийтэй зарим тохиолдолд модтой зүйрлэж зурдаг байлаа. Өөрөөр хэлбэл, хэрвээ та өөр хот руу аялах болбол аль замаар, ямар унаагаар, ямар бэлтгэл базааж явах ёстойгоо төлөвлөдөг шүү дээ. Үүнтэй адил загварын салбарт өрсөлдөхөд надад шаардлагатай бүгдийг би өөртөө агуулж, хуримтлуулж чадсан” гэж Ариунаа Сүри өөрийгөө тодорхойлсон. Германы Бремен хотын их сургуулийг төгссөнийхөө дараа Германы алдартай загвар зохион бүтээгч Эвелин Брандтын багт ажиллах ховорхон боломж олдсноор өдгөөгийн Ариунаа Сүри цогцоор бүрэлдсэн түүхтэй. Энэ үеэс загварын ертөнцөд яаж амжилттай ажиллах, бүтээлээ хэрхэн амиллуулах, маркетинг борлуулалтаа хэрхэн хийх гээд салбарын цөм хэсэгт амжилттай суралцсныхаа дараагаар “Designer brand”-ийг монголдоо нутагшуулахаар зориг шулуудсан байна. Тэрбээр өөрийн нэрийн бүтээгдэхүүнийг дэлхийд таниулаад зогсохгүй, монголынхоо загвар зохион бүтээгчдэд гаднын зах зээлд өрсөлдөх боломж бий шүү гэдгийг илхэн харуулсан нэгэн юм. Энэ бүх хугацаанд түүний талаарх мэдээлэл дэлхийн олон хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, тэр хэрээрээ эх орноо сурталчилжээ. Түүний хамгийн үнэнч дэмжигч нь түүний ээж. Загвар зохион бүтээгчээр төгсч, ажилласнаас хойш гарсан бүх мэдээ, мэдээлэлийг нэгтгэж албом хийсэн гэхээр хэр үнэнч фен нь болох нь харагдах биз ээ.

-Таны нэг ярилцлагад савхин хүрэм, жинсэн өмд өмсөх дуртай гэсэн байсан.

-Эртний ярилцлага шиг санагдаж байна. Тухайн үед жинс өмсөх дуртай байлаа. Өөрийн нэрийн бүтээгдэхүүнээ гаргаснаас хойш аль болох өөрөө өмсч, биед хэр сууж байна вэ гэдгийг мэдрэх дуртай болсон. Харамсалтай нь өөртөө хувцас оёох зав бараг гарахгүй юм.  

-Таны урлангын зохион байгуулалт их гоё юм. Урлангынхаа хаана нь цагийг өнгөрүүлэх дуртай вэ?

-Аливаа материалын өнгийг сайн ялгаж харахад цагаан өнгө давуу тал олгодог. Тийм болохоор урлангаа ингэж тохижуулсан. Ажлын өдрийн ихэнх цагаа ширээнийхээ ард өнгөрүүлнэ. Манайх урландаа гал тогоотой. Тэндээ хоол хийдэг. Хамт олонтойгоо ширээгээ тойрч суугаад хооллоход ядаргаа тайлагдах шиг болдог. Бас урлангын цонхоор Туул голын хөвөө их сайхан харагддаг. Энэ үед буйдан дээрээ суугаад Туул голыг харангаа боддог доо.  

-Удахгүй сар шинийн баяр болно. Үндэсний дээл хувцасаа өөрийн хүссэн загвараар таниар оёулъя гэвэл та хүлээж авах уу?

-Хүн болгоны дотор өөр өөрийн гэсэн загвар нуугдаж байдаг. Тэр бүгдийг урлана гэвэл бидний үндсэн чиг хазайх учир боломжгүй. Манай загвараас сонгоод материалыг нь өөрчилье гэвэл захилга авах боломжтой. Харин цөөн хэдэн байнгын үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтийг хүлээж авах боломж бий.

-Номын тавиур дээр зохиолын ном цөөнгүй харагдаж байна. Ямар ном унших дуртай вэ?

-Адал явдалтай, түүхэн номонд нугасгүй. Ялангуяа зохиолын ээдрээ төгсгөлдөө тайлагддаг номонд цаг хайрлахгүй унших дуртай. Би германд байхдаа “Николаст бичсэн өдрийн тэмдэглэл” номыг гурван удаа уншсан. Одоо ахиад уншиж эхлэсэн. Та тухайн номыг төгсгөлийг мэддэг хэрнээ дахиж уншихыг хүсдэг үү?

-Б.Норовын “Зүрхэнд шивнэсэн үг” туужийн төгсгөлийн үгийн сэтгэлд төрүүлдэг мэдрэмжийг дахин мэдрэхийн тулд хэд дахин уншиж байсан.

-Энэ бол гайхалтай мэдрэмж. Загвар зохиох явцад ч ийм сэрэл мэдрэмж төрдөг. Энэ үеэ сайн хадгалж, мэдэрч чадвал маш сайн бүтээл гардаг юм шиг санагдсан.

-Та багадаа хэр эрх хүүхэд байсан бэ?

-Хэлээ зажилж яриад байна уу. (инээв). Би эрх байх нь байсан. Гэхдээ хүмүүжилтэй эрх хүүхэд байлаа. Эрх хүүхэд гэхээр хүссэн бүхнээ авахуулдаг, дураараа зантай байсан гэж буруу ойлгов оо. Сайн ээж, аавын буянд хүссэн дугуйландаа явдаг байлаа. Тэд маань намайг бүх тал дээр дэмждэг. Герман руу сургуульд явахаар шийдэх үедээ өдөр бүр нөгөө хоёрыгоо шорддог байлаа. Эхлээд их дургүй хүлээж авсан. Хүний нутагт охин үр нь ганцаараа байна гэхээр хэцүү санагдсан болов уу. Гэхдээ л эцсийн дүндээ тэд буулт хийж, би хүссэнээ авсан. Би ийм л эрх хүүхэд. Зөв юмны төлөө шийдвэр гаргаж чаддаг. Тэд маань миний зөв гэдгийг мэдэх болохоор дэмждэг дээ.

Алдарт дуучин Фрэнк Синатрагаас “Та нэг л үдэш радиогоор дуулаад дэлхийн од болчихлоо. Та их азтай хүн юм. Энэ азын нууц юунд оршиж байна вэ” гэж нэг сэтгүүлч асуухад “Энэ азын нууц нь миний 20 жилийн хөдөлмөрт нуугдаж байгаа” гэж хариулжээ. Үүн шиг Ариунаа Сүри брэндийг бий болгохын төлөө би ч гэсэн наймдугаар ангиасаа хойш хичээн суралцаж, мэрийж ажиллаж байна. Цаашид ч улам хичээн ажиллаж, хөдөлмөрлөхийн ид шидийн цаадах нууцийг нээж, Монголынхоо нэрийг улам өндөрт өргөж явна аа гэдэг амлалтыг өгснөөр бидний уулзалт өндөрлөсөн юм.

Г.Нацаг-Эрдэнэ

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
Хоёр жилийн турш тавиур дээр байсан "Comté" бяслаг 45 орны 5330 төрлийн бяслагаас дэлхийн шилдгээр шалгарчээ
“Түүний буруу” сэтгэлзүйн драмыг дахин толилуулна
“ОВГОР” киног 30 хоногт 108 мянган үзэгч үзжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    8 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    28 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    31 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    1 цаг 32 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    1 цаг 43 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    2 цаг 36 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    2 цаг 39 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    2 цаг 56 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    3 цаг 40 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    4 цаг 27 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    4 цаг 42 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    5 цаг 23 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    5 цаг 47 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    5 цаг 51 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    5 цаг 56 мин
  • Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
    6 цаг 4 мин
  • Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
    6 цаг 14 мин
  • ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
    6 цаг 24 мин
  • Хоёр жилийн турш тавиур дээр байсан "Comté" бяслаг 45 орны 5330 төрлийн бяслагаас дэлхийн шилдгээр шалгарчээ
    6 цаг 26 мин
  • Трампын тусгай элч нар Путинтэй уулзсаныхаа дараа Ирланд руу шууд нисэж В.Зеленскийтэй уулзлаа
    6 цаг 33 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • Манай улс нийт хэдэн цахилгаан машинтай вэ?
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Манай улс нийт хэдэн цахилгаан машинтай вэ?
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК