Энэ есдүгээр сарын 18-27 -нд Тайландын Паттая хотод хүндийн өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.
80 дахь удаагийн тэмцээнд манай улсаас 55 кг-ын жинд Ч.Нямзул, 64 кг-д Г.Ануужин, 71 кг-д О.Дархижав, 71 кг-д Ө.Сарандагина , 81 кг-д дэлхийн аваргын хүрэл медальт М.Анхцэцэг, -87 кг-д Э.Билэгсайхан нар шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор өрсөлдөх юм байна. Энэ тэмцээнээс "Токио-2020" Олимпийн наадмын эрх олгохгүй ч олимпийн эрх олгох оноо өгөх аж.
Б.Жаргал