Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Өдрийн сонины хойд талын Астра бюлдинг барилгын хогийн бункерээс энэ сарын 16-ны 22.54 цагт хүний цогцос олджээ. Энэ талаарх дуудлага цагдаагийн байгууллагад ирсний дагуу үзлэг шалгалт хийсэн байна. Шалгалтаар 60-65 насны эрэгтэй хүний биедээ ил харагдах шархгүй цогцос байсан аж.
Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Сэтгэгдэл (2)