Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөсний дагуу хуралдаж байна.
Тодруулбал, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн төсөлд цахим худалдааны улмаас зөрчигдөх эрхийг хамгаалах заалтыг оруулж, УИХ-д өргөн барихаар болов. Түүнчлэн нөхөн сэргээлт хийгээгүй, хууль, журам зөрчсөн бичил уурхайнуудыг цуцлах, хууль бусаар олборлолт хийж байгаль орчин сүйтгэсэн иргэн, аж ахуй нэгжтэй хариуцлага тооцохыг орон нутаг, төрийн бүх шатанд чандлан хэрэгжүүлэхийг холбогдох сайд, дарга нарт үүрэг болгож, тогтоол баталлаа.