Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Хан-Уул дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт "Эм Си Жи Си ХХК-ний захиалгаар баригдаж буй орон сууцны зориулалттай барилгын гүйцэтгэгч “ЖКЛ” ХХК-д урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар барилга угсралтын ажилд Хөдөлмөрийн аюулгүй байдал ханган ажиллаагүй зөрчил илэрсэн байна. Тиймээс Зөрчлийн тухай хулийн 10.15 дах зүйлийн 1.2 дах заалтаар арга хэмжээ авч, илэрсэн зөрчлийг арилгуулах албан даалгавар хүргүүлэн ажиллаж байна.
Уг шалгалтыг МХЕГ-ын даргын 01/40 тоот “2019 онд шинээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу хийжээ.