Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Хан-Уул дүүргийн 3, 4, 7, 8, 11, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ерөнхий боловсролын сургуулийн орчимд байрлан үйл ажиллагаа хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэж буй 13 ААН, иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар жижиглэн савласан хүнсний бүтээгдэхүүн болох элсэн чихэр, гурил, будаа гэх мэт хүнсний бүтээгдэхүүн нь шошгогүй, дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдөөгүй зэрэг нийтлэг зөрчил дутагдал илэрсэн байна.
Тиймээсм нэг аж ахуйн нэгж байгууллагад Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дах заалтаар торгуулийн арга хэмжээ авсан бол нэг иргэнд тус хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэхь заалтаар шийтгэлийн арга хэмжээ авч, албан даалгавар хүргүүлжээ.
Түүнчлэн сургуулийн ойр орчимд нийтийн эзэмшлийн зам талбайд байрлах 11 ТҮЦ-т НМХГ-аас гаргасан “Түргэн гэмтэж муудах хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглох” санамжийг наасан байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.