“Ялагчдын цуваа-Улаанбаатар” ОУ-ын моно жүжгийн фестиваль 5 дахь жилдээ зохиогдож байна. Дэлхий нийтэд хүчээ авч байгаа энэхүү нэг хүний жүжгийн урсгал нь уран бүтээлчдэд маш бага зардлаар дэлхийн тавцанаа өрсөлдөж ур чадвараа ахиулах боломжийг олгодог гэдгээрээ онцлог юм. “Ялагчдын цуваа-Улаанбаатар” олон улсын моно жүжгийн фестиваль өнөөдрөөс эхлэн 23-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Энэ жилийн хувьд фестиваль “49 дүгээр гудамж” хүүхэд залуусын театрт болох юм. Уралдааны шүүгчээр Хятад улсын Бээжингийн их сургуулийн багш кино театр урлаг судлалын доктор, зохиолч Тиан Хуй Чүн, Испани улсын урлаг, утга зохиол судлаач Andres Bigorra Mir, Монгол Улсаас найруулагч М.Батболд нар ажиллах юм.
Уг наадамд өнгөрсөн хугацаанд ЮНЕСКО-гийн дэргэдэх Олон Улсын Театр Урлагийн Институтаас томлигдсон ОУ-ын нэр хүндтэй шүүгчид, Монгол, Герман, АНУ, БНСУ, ОХУ, Литви, Киргиз Польш, Израль, ОХУ-ын Хакасс, Тува, Саха-Якут, Буриад зэрэг улсын шилдэг жүжигчид оролцсон юм. Энэ жил ч мөн олон улсын алдартай уран бүтээлчид хүрэлцэн ирэх аж.
Олон улсын фестивальд оролцох уран бүтээлчдийг танилцуулья.
1.Жүжигчин: Силвиа Рэйлыну
Жүжгийн нэр: “Бүү дайсагна” зохиолч Ионит –Алекс Поклид, найруулагч Рогожинши
Майрус – Пэтру
Румын улсын Василэч Театр
2. Жүжигчин: Ирина Боды -Раду
Жүжгийн нэр “Aglaja and her God from the Polenta”
Зохиолч, найруулагч Мурыл Маны Жакаб
“I.D. Sirbu” Драмын театр, Румын улс
3. Жүжигчин: Слободин Марунович
Жүжгийн нэр: Неогошийн сүүлчийн мөч, найруулагч Благота Эрикович
Монтенегрийн Үндэсний Подгорика Театр
4. Жүжигчин: ХуйТы Лий
Жүжгийн нэр: “Аав” зохиолч Хан Сёнг - Вон, Найруулагч: Дог Хэ Чун
Еүзин Театр, Өмнөд Солонгос
5. Жүжигчин: Чимэдцээеэгийн Дунгаамаа
Жүжгийн нэр: “Хайрт минь энэ бол ердөө л эхлэл нь” Зохиолч Лилия Сафиканова,
Найруулагч Мижиддорж Цогт, Зураач Хашхүү Амартүвшин
Залуучууд театр, Дархан хот, Монгол улс
6. Жүжигчин: Айзана Чылбак-оол
Жүжгийн нэр: “ Хавар, зун, намар дахиад хавар”, Сей Сейнагоны зохиолоос сэдэвлэв,
Юрий Альшицын санаа, Хөдөлгөөний найруулагч Жанна Начын-оол
Үндэсний хөгжим драмын театр, Оросын холбооны Tyва улс
Б.Жаргал
УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Ц.Баясгалан ийн ярилаа.