Энэ сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүрэг, Сэлбэ голын эрэг орчимд бусдад хорлогдсон байж болзошгүй эмэгтэй хүний нүцгэн цогцос олдож, улмаар цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн юм. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс болон Нийслэлийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн Эрүүгийн мөрдөгчид дөрөв хоног мөрдөн шалгасан эцэст энэ сарын 18-ний өдөр сэжигтнүүдийг баривчилсан байна. Тодруулбал, талийгаач эмэгтэйг зэрэмдэглэж, хороосон байж болзошгүй гурван этгээдийг Буянт-Ухаа орчмоос дайчлан баривчилжээ.
Талийгаач эмэгтэй нь 48 настай бөгөөд үхлийн шалтгаан нь бусдад зодуулж, олон тооны шарх авснаас гадна бэлгийн хүчирхийллийн улмаас гэсэн дүгнэлт гарсан юм.
Сэтгэгдэл (4)