Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үрэгдсэнийг хүлээгч

2019-9-22
0
ЖИРГЭХ

1939 оны намар говь нутагт суудлын задгай ногоон машинтай цэргийн нэг дарга Нямаа өвгөн гэгчийнхийг эрэн сурсаар очив.
Тэрээр Халх голын байлдаанд баатарлах байлдсан нэг бага даргын тухай яваа боловч очсон тэр айлдаа баяр баясгаланг өгч даанч чадсангүй.

 

Гэрийн баруун хоймор өргөн нүүртэй шанааны үс буурал янхигар цээжтэй тавь эргэм настай Жамъян гэгч гүнээ санаа алдаж “Ээ хөөрхий эхээс бид гурван хүү төрсөн юмсөн” гэж нүднээсээ ганц боловч нулимс гаргахгүйг хичээн шүд зуув. Цааш өгүүлэхдээ Жамъян дундах маань тэр жил... одоо бага дүү маань!... улс орныхоо төлөө баатарлаг байлдаж байгаад гавъяа байгуулсан боловч нэгэнт амь бие үрэгдсэнээс хойш үлдсэнд бидэнд ямар баяр баясгалан байх билээ дээ гээд нулимсаа барьж эс чадан асгаруулж гарав.
Доодтойд нь суугаа минчгэр хүрэн царайтай цээжин бие нь дан хөх даалимбан тэрлэгтээ багтаж ядсан бүдүүн авгай "Ээ, тийм!. Эвий минь энэ хорвоо гэдэг чинь ер яасан хэцүү вэ? "гэж өгүүлэнгүүтээ говь нутгийн халуун хуурай агаарт гандан борлохынхоо зэрэгцээгээр сааль сүүнд зөөлөрсөн гараа нүүрэндээ аваачин енгэнэв.


Нөгөөтэй нь үнсий нь хаясан том тулганы хажууд ээжийнхээ дээлийн үлдцээр хийсэн өмднөөс өөр хувцасгүй борхон ходоодтой лантгар жаал аав эжий хоёрынхоо уй гашуу болж байгаг гайхан нүд бүлтэлзүүлэн ширтэнэ. Түүний дээдтэй Нямаа өвгөн наян насныхаа найрыг гурван жилийн өмнө их хүүгээрээ хийлгэсэн бөгөөд амь үрэгдсэн баатар эрийн хойноос хамгийн гашуудах ёстой хүн мөн байлаа. Гэвч чих баахан хатуу, нүдний хараа муу аж. Анх муу мэдээ авчрагчийг орж ирэхэд хүү минь ороод ирэв үү? Гэсэн байдлаар нэг сайн харж аваад, ихэвчлэн нүд анин уруул хөдөлгөж суудаг хэвдээ орсон байв. Тэгээд эцэст нь өвгөн эмэгтэй хүний гэнэт дуу алдан енгэнэхийг сонсоод нүд нээн энэ тэрийг ажив.
Гэлээ ч хүү бэр хоёрын нүүрний хувиралт уйлах, ихээхийн чухам алин дээр байгааг ялгаварлаж үл чадна.
Yнэндээ өвгөн урьд өмнө үг ярианд ийнхүү хөндлөнгөөс орж байсан удаагүй билээ. иймд эр эм хоёр "Аав бидний яриаг дуулчихав уу? Аль зөн совингоор тааварлаж байна уу?" гэж шивнэлдэн юү гэж хэлэхээ олохгүй сандарцгаав. Yнэндээ тэд эл гунигт явдлыг мэдэгдэхийг чин сэтгэлээсээ эмээнэ. Учир нь гэвэл өвгөн хэдэн сарын өмнө тэр хүүхдээ чи цэрэгт мордсоор даруй таван жил болов бус уу? Энд би үхэх маань өнөө маргаашгүй болсноор барахгүй хэдэн жилээр хожимдож байна. Өөрт минь ч амьд явах яршиг болж гүйцэв. Ганцхан хоргодох маань чи! Чамтай уулзалгүй нүд анивал сүнс минь хоргодон зуурдын зовлон эдлэх тул арга буюу түүнээс айн амин судас цочиж байна. Иймд чи энэ жил заавал ир! Сэтгэлий минь амраа! Сүнсий минь хоргодох юмгүй болго! гэж өгүүлэн захиа бичүүлж явуулсан юмсанж.
Yүний нь одоо Жамъян ам нээн дурдмагц эхнэр нь нэмэн нэмэн давтаж үүдэр хоймор суугаа даргын зүрхийг шимшрүүлэв. Гэтэл өвгөний сэтгэлд ямар нэгэн сэжиг төрөв бололтой, гал нь барагдаж гадуураа цэнхэр хүрээ тогтсон улбар нүдээ цавчлан хүн бүрийг нарийвчлан ажиглана.
-Yгүй та нар юугаа ярилцана вэ? Юунд миний асуусныг тоохгүй байна вэ? гэж гоморхсонд Жамъян өөрийн эрхгүй босон дэргэд нь очиж чихэнд нь ам тулган,
-Аав минь энэ жил дүү маань ирж чадахгүй гэнэ гэв. Yүнд өвгөн ихэд цочин,
-Яагаад тэр билээ гэж өөдөөс нь ширтэв.
-Халхын голын байлдаанд гарамгай байлдан баатар болж тушаал дэвшсэн гэнэ. Тэгээд ажил их, энэ жил ирж чадахгүй болоод энэ дарыг нааш явуулж шүү дээ гэсэнд өвгөн баясан “Ээ” гэж бахдан инээмсэглээ:
Yгүй ээ тэгээд хэзээ ирэх юм бэ? гэж царай хувиргав.
-Хойтон өдийд ирнэ гэж хэлүүлж шүү дээ гэсэнд өвгөн царай үрчийлгэн бодолхийлээд:
-Нэг жил гэдэг надад тун урт хугацаа. Би амьд байж чадах у? гэж өөртөө асуулт тавиад: Ингэхэд чухам өнөөдөр аль сарын хэдэн бэ?
-Намрын дунд сарын арван таван гэж Жамъян хариулав. Энэ нь бол худлаа. Амандаа орсныг өгүүлсэн нь тэр байлаа.
Өвгөн намрын дунд сарын арван таваан гэж давтаад,
-За яах вэ, би тэсье гэх нь хажуугийн хүмүүст үхэх амьдрах хоёрыг өөрийн санааны хэрэгт боддог байх нь ээ гэсэн мэт бодогдуулав. Тэр мөртөө бас “Хүүд минь хойтон өдийд ирнэ гэснээрээ заавал ирэхийг хэлүүлье” гэлээ.
Тэр нэгэн өдрөөс эхлэн Нямаа өвгөн өдөр нэг бүрийг алдахгүй тоолох болсон бөгөөд, орж ирсэн бүхэнд: “Миний бага хүү баатар! Бас ч тушаал дэвшсэн, их дарга болсон. Энэ жил ажлын завдалгүй аргагүйн эрхэнд нааш ирж чадахгүй юм гэнэ” гэж баяр бахдал болгон ярина. Их хүү бэр хоёр нь өвгөнийг аль болохоор аятай таатай байлгахыг хичээнэ. Тийнхүү ярих бүрт нь өрөвдөн зүрх шимширнэ. Гэлээ ч нэгэнт хуурснаа буцах нөхцөл алга. Харин ч улмаар итгүүлбэл дээр гэж үзэх тул: Ээ тийм энэ жилдээ ирэхгүй, хойтон ирнэ гэж өвгөний чихэнд дуулдахуйц чанга өгүүлээд дараа нь уг явдлыг нам дуугаар нэг нэггүй ярин халаглана.
Иймд тэр явдал орчны хүмүүст дорхиноо тархан учир тодорхой болов. Энэ үед хүмүүс өнгөрсөн тэр эрийн аль сайн сайхан талы нь санан дурсахынхаа зэрэгцээгээр амьд мэндэд тооцон хүлээгч хөөрхий өвгөнийг мөн мундахгүй өрөвдөн шогширно. Гэвч юм бүхэн хуучирч хүч тэнхлээ алддаг гэдээг. Тэр ёсоор хүмүүсийн өрөвдөн шогшрох нь аяндаа замхарсан төдийгүй өтлөн зөнөгсдийн жишээ, инээдэмт үзэгдэл болон яригдах тийш хандав.
Гэтэл өвгөн өнөөх хоосон итгэлд гүнээ автагдсан хэвээр. “Төрийн их дайнд орж баатар болох нь ер жирийн хүний хэрэг биш шүү дээ” гэж бодох тусам сэтгэл нь сэргэх бөгөөд тэгээд хүнгүй ганцаараа байлаа ч гэсэн ам нээн ярихаас өөр аргагүй байдаг аж.
Түүнийхээ дээр бас үлгэр домгийн баатруудыг үнэнхүү хэрэг дээр тодорсон түүхийн гайхамшигт хүмүүсийн явдлуудтай хутгалдуулан нэмэн нэмэн ярьж шоолон тохуурхах маягаар хэлэлцэгчдийн яриаг улмаар дэврээнэ.
Эрүүл мэнд нь гэвэл бас ч доройтсон зүйлгүй. Өглөө босох нь эртсэж, шөнө унтах нь оройтсоноор барахгүй малын захад шилбүүр барих “хаая, хүүе” хашгиран зогсох дуртай болсон нь өвгөн санаа сэтгэл сэргэснийхээ хэрээр бие махбод нь сайжирсан байлаа.
Yүнд хүү бэр хоёр нь нэг талаар баярлаж байвч нөгөө талаар нэгэнт хууран мэхэлснээ мэдэгдчих вий гэж ямагт гэмшин болгоомжилно.
Гэлээ ч энэ ертөнцөд элэгдэн хуучирдаггүй юм даанч байдаггүй шигээ тэдний тэр болгоомжлол ч аяндаа сулрах тийш хандав.

* * *

Ямагт ээлжлэх өдөр шөнийн урсгалыг саатуулагч хэн байдаг билээ. Хүн амьтан аль нь ч өөрцгүй амьдрахын хойноос ийн тийш зүтгэж байх зуур тоот сар дэс дараалан өнгөрч ээлжит улирал аяндаа ирэх тул нэг мэдэхэд мөн л намар, намрын уур орж ирсэн байв. Энэ зуур өдөр хоногийг хэн чухам нэг нэгээр нь тоолж байна гэвэл гагцхүү үл эргэх ирэгчийг хүлээгч өвгөн! Тэрээр босох суух хоёртоо багагүй тамирдах атал айраг бүлэхэд бүх хүч тэнхлээ өгөх болж эхлэхийнхээ зэрэгцээгээр тогоотой сүү рүү өнгийн өрөм загсаж аль хэр байгааг талын зэрэглээг ажих мэт гараа магнайдаа аваачин саравчлан ширтэнэ. Энэ бол түүний хувийн нь тооллоор намрын дунд сарын арван таван ойртсон шинж тэмдэг мөн.
Энэ үед хүү бэр хоёр нь дахин яаж аргалахаа аль хэдийн бодож амжсан байлаа. Нэг өдөр Жамъян, малын эрэлд явахыгаа өвгөнд аймгийн төв орж дүүгийн хэзээ ирэхийг сураглана гэж өгүүлэн гарав. Тэгэд эргэж ирэхдээ дүү одоо холын хол сургууль хийж агаараар нисэх онгоц жолоодон сурч байгаа гэнээ гэсэнд өвгөн “Хэ!” гэж дуу алдан баярлав. Энэ нисэх онгоц жолоодох нь яавч ерийн хүний хэрэг биш гэж боддогийнхоо хувьд хүүгээ мөн ер бусын хүнд аваачин бахархсан нь тэр байлаа. Дараа нь Жамъян: Ингээд дүү маань энэ жилдээ бас ирж чадахгүй болж шүү дээ гэсэнд өвгөн: “Пээ!” гэж дуу алдан бараг муужрахад хүрч хураасан амьсгалаа арайхийн эрүүлэн авч, тэгээд хэзээ ирэх нь вэ? гэж асуухад нь Жамъян хойтон гэж өгүүлэнгүүтээ “Явуулсан захидал нь энэ” гэж сургуулийн хүүхдийн дэвтрийн тасархай гаргав. Тэгээд унших нь мөн хуурамч бөгөөд, санан сэтгэх талаар хүүхэд шиг болсны хэрхэн далимдуулахаа чадамгай боловсруулсан аж. Иймд өвгөн үг нэг бүр дээр инээмсэглээд эцэст нь “Энхрий хайрт аав минь би, хойтон намрын эхэн сарын нэгэнд очно. Тэр болтол энх тунх сайн сууж байхыг хичээж үз! гэсэнд өвгөн “Хэ!” гэж дуу алдан баярлав. Энэ нь чухамдаа дунд сар биш эхэн сар, тэр мөртөө нэгэнд гэсэн нь тийм ч холын хугацаа биш шиг бодогдсоных байлаа.
За яамай, тэр болтол аав чинь амьд мэнд байж чадна гэж хариу захаа явуул! Гэлээ.
Жамъян хэдийгээр хөнгөн хийсвэр хүн биш боловч эцгээ эвтэйхнээр мэхэлж чадсанаа бусдад багахан дурсахгүй байж хараахан чадаагүй учир орчны хүмүүс өвгөнийг мөн л өрөвдөх дооглох хоёрыг хослуулан шагшин хэлэлцэж гарлаа. Тэр дундаас намрын сайхан тарган дулааныг архи айраг эргүүлэн өнгөрүүлэгч зарим нэгэн саваагүй этгээдийн зориуд сонжин сонирхохоор очиход өвгөн, өөртөө бахдан сэтгэл хөдөлснийгөө илчлэхгүй байж үл чадна.
-Баатар хүү маань одоо нисэх онгоц жолоодохыг сурч байгаа шүү гэж эхлээд дараа нь үлгэр домогт гардаг хангарьд хэмээх шувууг өнөө цагийн нисэх онгоцтой зүйрлүүлэн ярьж улмаар элэг доог боллоо. Өвгөн ахин нэг жилийг эсэн мэнд давлаа. Өөрийнхөө тооллоор зуны сүүл сар юу юугүй шувтрахад эгээ л ноднингийн шигээ айраг бүлэх ба тогоотой сүүний өрөм загсаалт руу анхаарах болов. Гэтэл түүний нь онцлон анхаарах хүн алга. Орчны хүмүүс элдвээр сонирхон хэлэлцэлдэх нь аль хэдийн өнгөрсний адил дэргэд нь халамжлагч хүү бэр хоёртоо мөн төдийлөн онцлогдохгүй болсон байлаа. Жамъян дэргэд нь эхнэртэйгээ хэрхэх тухай дүнгэр дүнгэр хэлэлцээд чихэнд нь очиж:
-Аав минь та тайван байж үз! Энэ жилдээ дүү мөн ирэхгүй ч байж мэднэ гэсэнд өвгөн цочин:
-Яагаад гэж нүүрий нь ширтэв.
Хариуд нь Жамъян:
-Ер хүний үйл хэрэгт ямар нэгэн саад учрахыг хэн байг гэх вэ гээд цааш бас хэдэн үг хэлэх гэтэл өвгөн
-Заавал ирнэ! гэж уцаарлан буруу харав. Ингэснээрээ өвгөн Жамъянг дахин үг хэлүүлээгүй бөгөөд, өөрөө ч дуугарсангүй. Сэтгэл нь хүү ирнэ, заавал ирнэ! гэхийнхээ дээр ирэхгүй байж мэднэ гэж хэлсэн их хүүдээ гомдон байж ядна.
Тэр өдөртөө өвгөн нэг ч үг дуугарсангүй, ямагт санаа алдан газар ширтэв. Хүү бэр хоёр нь хэрхэх билээ гэж нэг үе тэвдсэнээ: За яах вэ, ингэж байгаад аяндаа тайвшрах биз. Юу ч атугай одоогоор аргадахаа байя гэж хэлэлцэв.


Тэр шөнө өвгөн огт унтаагүй ч байж мэднэ. Өглөө эрт нь аргагүй босож гэрийн зүүн хаяанд хөмрөн хаясан хэмхэрхий араг сандайлан тэнгэрийн хаяа ширтэн суужээ. Энэ өдөр бол өөрийн нь тооллын намрын эхэн сарын шинийн нэгний өдөр мөн бөгөөд, өнөөдөр хүү ирнэ, заавал ирнэ гэж бат итгэх аж. Бэрийнхээ үнээ малаа сааж дуусаад, “Орж цай уухгүй юу?” гэснийг уцаарлан хөөв. Аягүй бол хүүгээ иртэл хэлэн дээрээ юу ч тавихгүй гэж бодсон ч байж мэднэ.
Бэр нь сандран гэртээ орсон боловч нөхөртэйгээ за яах вэ, ингэж байгаад аяндаа тайвшрах биз гэж ярилцав.
Өвгөн суусаар л байв. “Хүү ирнэ заавал ирнэ. Хүү минь надтай хамгийн түрүүн золгоно. Хүү минь надтайгаа золгоод тэврэн авч араг дээрээс босгон гэрт оруулна” гэж бодно. Тэгээд бас гэртээ ороод их хүү, бэр хоёртоо гомдсон гомдлоо нэгмөсөн гаргах гэж хэлэх үгээ бэлтгэнэ. Нар дээш хөөрч халуун элчээрээ төөнөж эхлэхэд хүүгээ өдөр дундын үеэр ирэх нь гэж бодов. Yд өнгөрөн нар баруунаа хэлбийхэд орой ирнэ гэж бодов. Бодвоос ч ирэх нь өглөө, өдөр дундуурч биш орой л байх нь гарцаагүй аж.
Yдшийн бүрэнхий болов. Өвгөний тэнхэл аль хэдийн алдарсан учир, тэнгэрийн хаяа ширтэхийнхээ оронд эрүү өвдөг нийлүүлэн атирсан байлаа. Гэтэл хүү бэр хоёр ингэж байгаад аяндаа тайвшрах биз гэж бодохынхоо оронд тунирхаж байна гэж үзээд хоорондоо аргадахгүй байх юм шүү гэж хэлэлцэн гэдийх аж.


Шөнө тээр орой өвгөн гэртээ орон, харанхуй дундуур тэмтчин байж орондоо орон хэвтэв. Хүү минь ирнэ, заавал ирнэ гэдэг итгэл нь хэвээр. Чихний сонор муугаа мартан чимээ чагнан хэвтэж байхад нөгөөтэй нь хүү бэр хоёр сэтгэл тавин: аав үнэхээр зөнөжээ. Зөнөх зөнөхдөө бүр буруугаар шүү. Ийм болсон хүний чинь одоо чухам яавал таарах байна даа байз гэж хэлэлцсээр нам гүм унтав.
Гэнэт өвгөний чихэнд хүнгэнэх их авиа сонсогдсонд хүү минь ирэв гэж яаран босон харайв. Энэ бол зүүд. Өдрийн энгээр хоол ундгүй суусандаа хийрхэн чих нь дүнгэснийх тэр. Зүүд цааш үргэлжлэхдээ өвгөнийг гэрээс гарахад шөнө биш өдөр байх бөгөөд эрээн тарлан үүлэн дундуур аварга том шувуу шунгинан бууж ирснийг өвгөн, нисэх онгоц мөн гэж бодов. Тэгээд тэр шувуун онгоцноос хүүгээ бууж ирэхийг нь ажихад төрөлх байдал хэвээр байвч өнгө зүс маш тунгалаг, өмссөн хувцаснаас нь хүртэл гилбэгээн өнгө гялалзана. Yүнд өвгөний баярласан нь маш их, хүн болсоор тийн баярлаж үзсэнгүй бөгөөд ингээд ч зүүд дуусав. Амьсгаа нь ч хураагдсан аж.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
Хоёр жилийн турш тавиур дээр байсан "Comté" бяслаг 45 орны 5330 төрлийн бяслагаас дэлхийн шилдгээр шалгарчээ
“Түүний буруу” сэтгэлзүйн драмыг дахин толилуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    6 цаг 39 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    7 цаг 5 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    7 цаг 6 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    8 цаг 9 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    8 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    9 цаг 4 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    9 цаг 24 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    9 цаг 27 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    10 цаг 28 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    10 цаг 39 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    11 цаг 32 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    11 цаг 36 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    11 цаг 52 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    12 цаг 36 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    13 цаг 23 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    13 цаг 38 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    14 цаг 19 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    14 цаг 43 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    14 цаг 47 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    14 цаг 52 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК