УИХ-ын дарга Г.Занданшатар "Монголын Оюун Ухааны Академи"-тай танилцаж, суралцагч хүүхдүүд болон тамирчидтай уулзалт хийлээ.
Тэрбээр “Оюун ухааны чадамжаараа Монгол залуус дэлхийд гайхуулж байна. 13 секундэд 52 хөзрийг дэс дараагаар нь цээжлээд зөв байрлуулж, дэлхийн дээд амжилтыг эвдсэн хүүхэд байна. Олон улсын тэмцээнд ой тогтоолтын шинэ арга, технологийг ашиглан манай хүүхдүүд мундаг оролцож байгаад баяртай байна. Энэ спортыг төрөөс дорвитой дэмжих хэрэгтэй. Энэ спорт сургалтын хөтөлбөрт цоо шинэ дэвшил авчирна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Мөн өөрсдийн санаачилгаараа аймаг, орон нутагт салбаруудаа байгуулж байгаад талархал илэрхийлье. Хүүхэд, залуус гар утас, компьютерт донтож байгаа энэ цаг үед Монголын Оюун Ухааны Академийг бид төрөөс дэмжих ёстой” гэв.
Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачлага, дэмжлэгээр Монголын Оюун Ухааны Академи Баяхонгор аймагт гэрээт салбараа энэ сарын 26-нд нээх юм байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (3)