Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

 “Хов” хүргэгчдийг урамшуулах УИХ-ын даргын санаачлага биелэлээ олох уу?

2019-9-21
0
ЖИРГЭХ

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдуулан ард нийтийн санал асуулга явуулахаар болсон. Гэвч үүнээс өмнө МАН-ын паракц хоорондын маргаан ширүүсч УИХ тарах уу гэдэг асуулт урган гарч ирээд байна. Нэг үгээр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлтөөс илүүтэй засаглалын хэлбэр ямар байхыг ард түмнээс асуух ёстой гэж Ерөнхийлөгч үзэж буй бол, Үндсэн хуулиар энэ нь боломжгүй гэж хуулийн төслийн багийнхан үзэж буйгаа илэрхийлсэн нь энэ долоо хоногийн онцлох үйл явдал байв.

Тодруулбал, УИХ тарах ёстой гэсэн байр суурьтай зарим гишүүд аль хэдийн гарын үсэг цуглуулаад эхэлж. Үүнийг нь ч МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэмжиж байгаа гэх. Үүнтэй холбогдуулан улс төрийн нам эвсэл, нөлөө бүхий улстөрч, зүтгэлтнүүд өөрсдийн байр сууриа илэрхийлээд эхэлсэн. Тодруулбал, Ерөнхий сайд асан Д.Содном УИХ задарвал нэр хүндгүй болно гэж үзэж буй бол парламентын засаглалыг хамгаалж авч үлдэх ёстой гэсэн байр суурийг зарим хуульчид хэлж байна. Түүнчлэн МАХН-ынхан “Гишүүд УИХ-ыг тараах гээд улайрч байгаа нь намын луйвар булхайгаа нуун дарагдуулж, цаг хожих гэсэн арга. Гэхдээ одоогийн УИХ төр удирдах ямар ч ёс зүйгүй учир тарах нь зөв” гэсэн юм. Харин сөрөг хүчин АН-ынхны зүгээс УИХ-ыг тараах ажилд МАН-д дэмжлэг үзүүлж оролцохгүй гэдгээ илэрхийлээд байна.

Ийнхүү Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл гацаанд орж магадгүй байна.

Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатар ард түмэнтэйгээ нэгдэж авлигатай тэмцэх уриалга гаргалаа. Учир нь том, жижиг гэлтгүй төрийн албан хаагчид албан үүргээ гүйцэтгэснийхээ төлөө бусдаас татаас авсан тохиолдлыг АТГ-аас хэд хэдэн удаа олон нийтэд дэлгэсэн юм. Хахуулийн хэрэг оймс, малгайгаар тогтохгүй болох нь нэгэнт ил болсон. Манай улсын авлигын индекс жил ирэх тусам тасралтгүй өсч байгаа болон АТГ-аас задалсан бичлэгүүдээс үзвэл авлига төрийн албанд хэрхэн бугласныг илтгэнэ. Тиймээс авлигатай дээр, дооргүй тэмцэх уриалга гаргаж байгаа нь энэ юм.

Иймээс авлигын эсрэг тэмцлийг хүчтэй болгох, иргэд, төрийн бус байгууллагуудын санаачилга, нийтийн оролцоо, идэвхийг дэмжин урамшуулах, авлигыг илчлэхэд эдийн засгийн хөшүүрэг хэрэглэх зорилгоор хууль санаачлав. Тухайлбал, энэ хууль нь авлигыг илчилсэн хүнд буруутай этгээдийн хахуулд авсан хөрөнгө, мөнгөний нийт дүнгийн 10 хувийг өгөх замаар урамшуулах юм. Ийнхүү УИХ-ын дарга иргэдтэйгээ, шүгэл үлээгчидтэй хамтарч авлигатай тэмцэхээр болсон юм. УИХ-ын даргын санаачилсан авлигыг илчилсэн хүнийг урамшуулдаг болох нь зөв ч, шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн орчин байхгүй тул төдийлөн үр дүнгүй хэмээн учир мэдэх зарим хүн, хуульчид олон нийтийн цахим хуудсаар байр сууриа илэрхийлсээр байна.

УИХ-ын даргын эл шийдвэртэй зэрэгцэн АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүд өнгөрсөн наймдугаар сард зарим аймгуудад ажилласан үр дүнгийнхээ талаар таницуулав.

Зөвлөлийн гишүүдийн судалгааны ажлын үр дүнд орон нутагт захирагддаггүй албад хэт үрэлгэн байгааг онцолсон юм. Мөн төсөв хөрөнгөтэй холбоотой мэдээллийг иргэдэд нээлттэй байлгаж, АТГ-ын мэдээлэл хүлээн авах утсыг нийтийн нүдэнд байрлуулах зэрэг ажлыг улсын хэмжээнд шуурхай явуулахыг Засгийн газраас үүрэг болгох хэрэгтэй гэдгийг хэлж байлаа.

Түүнчлэн Ерөнхий сайдын хууль бус уурхайдын үйл ажиллагаатай тэмцэх тэмцэл үргэлжилж байна. Тодруулбал, Засгийн газрын хуралдаанаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн төсөлд “цахим худалдааны улмаас зөрчигдөх эрхийг хамгаалах” заалтыг оруулж, УИХ-д өргөн барих талаар олон нийтэд мэдээлсэн. Ингэснээр нөхөн сэргээлт хийгээгүй, хууль журам зөрчсөн бичил уурхайдыг цуцлах, хууль бусаар олборлолт хийж байгаль орчин сүйтгэсэн иргэн, аж ахуй нэгжид хариуцлагын тогтолцоо өндөрсөх аж. Мөн хууль бус бичил уурхайдтай тэмцэх экологийн цагдаатай болох асуудал яригдаж байна.

 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хэнтий аймагт хүрэн баавгай 361 удаа үзэгдэж давхардсан тоогоор 375 толгой баавгай бүртгэгджээ
Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Иргэн (82.144.201.2)
    Занданшатрыг өөрийг нь ховлоод байгаарай!!!!!!
    2019 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.179.31.98)
    Khov hurgegch geed uy hutsaad baina aa?!!!!!!!!!! B> LKHAM setguulchee!!!!!!!!!!!!!! Shudraga irgen MONGOL ULSyn auaylgui baidalyn toloo hel chimee ogch bn!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Uuiii toloo mongon shagnal abna!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Delhiigees Lkham chi avilgachid urvagchidtai hamt zailaarai!!!!!!!!
    2019 оны 09 сарын 21 | Хариулах
  • irgen (31.165.225.30)
    Lham chi bolioch,,,yhsenii chin hov bee??!!! shudarga bus zuil, avilga, luivariig medsen bol helehed bolohgui ni yu baigaa um be, hov ch geh shig soliorood
    2019 оны 09 сарын 21 | Хариулах
  • zochin (202.9.43.98)
    shudaraga khumuusiig eldveer khelj uneniig mokhoono gej tumsugun tolgoindoo bodoj b.val bodsonii chini garz novhuudaa...
    2019 оны 09 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хэнтий аймагт хүрэн баавгай 361 удаа үзэгдэж давхардсан тоогоор 375 толгой баавгай бүртгэгджээ
    3 цаг 54 мин
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
    5 цаг 7 мин
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
    6 цаг 38 мин
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
    6 цаг 54 мин
  • ОХУ-ын тулаанч Сергей Билостенный PFL холбооны хүнд жингийн дэлхийн аварга боллоо
    7 цаг 2 мин
  • Аравдугаар сард гадаадын 3,646 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ
    7 цаг 36 мин
  • Шинэ дасгалжуулагчийн эхний сорилт эх орондоо...
    7 цаг 52 мин
  • Мэдэгдэл
    7 цаг 52 мин
  • Нийтийн тээврийн зарим чиглэлийг богино эргүүлж байна
    8 цаг 29 мин
  • Т.Сайфолла ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
    8 цаг 52 мин
  • Израилын цэрэг газын зурваст хамас бүлгийн ахлах командлагчийг устгажээ
    9 цаг 17 мин
  • Дональд Трамп Путин, Ши Жиньпин нартай анх удаа гурван талт уулзалт хийнэ
    10 цаг 1 мин
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
    10 цаг 8 мин
  • Мексикийн хар тамхины нэрт толгойлогч, “боссуудын босс” хочит Мигель Анхель Феликс Гальярдо таалал төгслөө
    10 цаг 21 мин
  • Өөрийн барааг худалдаж авахыг хориглодог Өмнөд Солонгос наймаачин эр
    10 цаг 29 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    10 цаг 45 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    10 цаг 50 мин
  • Битүүний өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох уу?
    11 цаг 5 мин
  • Төв аймгийн ихэнх сумдын нутгаар 0.2-3.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна
    11 цаг 21 мин
  • Үйл явдал: Хил хамгаалах байгууллагад хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт болно
    11 цаг 24 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК