Ерөнхийлөгч Х.Баттулга БНЭУ-д төрийн айлчлал хийж байх энэ цаг үед түүний Хөдөө аж ахуйн орон тооны бус зөвлөх Б.Цэвээнпүрэв, АН-ын гишүүн гэгч хүнтэй холбоотой нэгэн асуудал сөхөгдөөд байна. Энэ нь цаг үргэлж дуулиан тарьж, олны анхааралд өртөж явдаг дуучин Наран буюу М.Нарантуяатай холбоотой асуудал. Учрыг тодруулбал, одоогоос хэд хоногийн өмнө Б.Цэвээнпүрэв нь дуучин Нарагийн хувийн өмчид халдсан талаар тэрбээр өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн юм. Энэ талаар тэрбээр “Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Батаагийн Цэвээнпүрэв гэгч хүн намайг эзгүйд миний хувийн өмчид халдсан байна. Өөрийнхөө юмыг авах нэрийдлээр аж ахуйн байрны цонхыг хагалж, нэвтэрсэн байна.
Уг нь манай зөгийчин эгч “Нараг ирэхээр юм аа ав. Эсвэл өөр рүү нь залгаад хэл” гэж удаа дараа хэлсэн юм билээ. Би энэ зунжин зөгийний аж ахуй дээрээ байсан. Энэ үеэр ирээгүй хэрнээ яагаад дөнгөж холдох төдийд ингэж байгаа юм бэ. Цонхыг нь хагалж ороод зөвхөн өөрийнхөө юмыг аваагүй. Миний юмыг хүртэл авсан байна.
АН-ын гишүүн Б.Цэвээнпүрэвийн эхнэрийг Туяа гэдэг. Тэрбээр Монголын зөгийчдийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Энэ хүмүүс зөгийчдийн төлөө гэх мөртлөө юу ч хийдэггүй. Маш олон зээл, тусламжийг олон улсын байгууллагаас авдаг. Гэхдээ энэ хөрөнгө хаашаа урсдагийг мэдэхгүй байна. Нэг жишээ гэхэд олон улсын байгууллагаас 800 бүл зөгий оруулж ирсэн. Нэг бүл зөгий 700-800 мянгаар зардаг. 400 бүл зөгийг нь хүмүүст тараасан. Гэтэл үлдсэн 400 бүл зөгий хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болсон. Нэг бүл зөгий 700-800 мянган төгрөг гээд бодвол 300 орчим сая төгрөг болно. Гэхдээ хэдэн төгрөгөөр оруулж ирснийг мэдэхгүй байна. Тиймээс аудитын тайланг нэхмээр байна.
Б.Цэвээнпүрэвт энэ тухай хэлэхэд “Би өөрийнхөө юмыг аваад явсан” гэж хэлсэн. Цонх хагалж, аж ахуйн эд хөрөнгөд халдчихаад ингэж болохгүй биз дээ. Байгалийн хоол байхгүй болсон үед зөгий намаржаандаа буудаг. Яг ийм үед нь өөрийнх нь хоолны үнэртэй газарт дайрч ороод салхи оруулбал олон тооны зөгийг хорогддог. Б.Цэвээнпүрэвээс болж зөгий үхвэл яах бэ. Намайг нэр төрд халдлаа гэж цагдаад өгвөл өгнө биз. Би ч гэсэн адилхан гомдол гаргаж, эрхээ хамгаалуулна” гэлээ.
Сэтгэгдэл (27)