Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нийт 566 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас 391 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутаг хоёр хүний амь нас хохирсон байна. Үүнээс таван хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтжээ.
Тухайлбал, энэ сарын 20-ны өдрийн 23.10 цагийн орчимд Дорнод аймгийн Матад сум 4 дүгээр баг “Хөх ус” гэх газар шороон замд улсын дугааргүй мотоцикл онхолдож, зорчигч А нас барж, жолооч С гэмтсэн байна.
Мөн энэ сарын 22-ны өдрийн 23.30 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Завхан гол багийн “Долоон тогооны аараг” гэх газар шороон замд мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч М нас баржээ.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Тээврийн цагдаагийн алба