Монгол Улс парламентын засаглалтай болсон энэ 29 жилийн хугацаанд дийлэнх парламент 1.8 жилийн настай үйл ажиллагаа явуулж ирсэн байдаг. Энэ ч утгаараа төрийн тогтвортой бус байдал үүсэж, нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлсөөр ирсэн юм. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар эл бугшсан байдлаар засна гэж энэ парламентын гишүүд үзэж, санал нэгдсэн ч өнөөдөр парламент тарах уу, үгүй гэдэг байдал руу орчихоод байна.
Өөрөөр хэлбэл, 2020 оны УИХ-ын ээлжит сонгууль болохоос найман сар хүрэхтэй үгүйтэй хугацаа үлдчихээд байхад УИХ-ын ээлжит бус сонгуулийг зарлах ёстой, чадамжгүй парламент гэсэн салхи сэвэлзсэн нь Ерөнхийлөгчийн засаглал уу, эсвэл гэдэг асуултыг асуухад эрхгүй хүргээд байна. Эрх баригч МАН-ын бүлгийнхэн дотроо хагаралдаж, УИХ тарах ёстой гэсэн санааг цөөнгүй гишүүд дэмжиж буйгаа илэрхийлсэн. Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн явдал үүнийг батлаад зогсохгүй нэр бүхий 43 гишүүн гарын үсэг зурсан гэх мэдээлэл зэрэгцэв. Харин бусад гишүүний хувьд УИХ тарах шаардлагагүй. Хуульд заасан гурван үндэслэл бүрдээгүй. Өөрөөр хэлбэл, УИХ цагтаа хуралдаж байна. Хэрвээ чадамжгүй парламент гэж үзэж буй бол гарын үсэг зурсан гишүүд өөрсдөө чадамжгүй. Тиймээс тэд огцрох ёстой гэсэн байр суурийг эхнээсээ илэрхийлээд буй юм. Тэгвэл УИХ-ыг тараах ёстой гэж хүлээн зөвшөөрсөн гишүүд хэн, хэн бэ.
Ингээд гарын үсэг зурсан гэх гишүүдийн нэрсийг танилцуулъя.
- Т.Аюурсайхан
- Ё.Баатарбилэг
- Х.Баделхан
- С.Батболд
- Б.Батзориг
- О.Батнасан
- М.Билэгт
- Х.Болорчулуун
- Ц.Гарамжав
- Д.Ганболд
- Ж.Ганбаатар
- Ц.Даваасүрэн
- Д.Дамба-Очир
- Б.Дэлгэрсайхан
- Б.Жавхлан
- Л.Мөнхбаатар
- Х.Нямбаатар
- Д.Оюунхорол
- Н.Оюундарь
- Л.Оюун-Эрдэнэ
- М.Оюунчимэг
- Б.Ундармаа
- Н.Учрал
- Ч.Улаан
- Ш.Раднаасэд
- Д.Сарангэрэл
- Б.Саранчимэг
- Я.Содбаатар
- Г.Солтан
- Д.Сумъяабазар
- О.Содбилэг
- А.Сүхбат
- Д.Тогтохсүрэн
- С.Чинзориг
- Ц.Цогзолмаа
- Д.Цогтбаатар
- Ө.Энхтүвшин
- Н.Цэрэнбат
- Н.Энхболд
- Б.Энх-Амгалан
- Ж.Энхбаяр
- Л.Энхболд
- Л.Элдэв-Очир
Г.Алимаа
Сэтгэгдэл (13)