09.00 цагт “Кемпински Хаан Палас” зочид буудалд “Эмнэлзүйн микробиологич, сүрьеэгийн лаборант нарын үндэсний XIII зөвлөгөөн" болно.
09.00 цагт “Пума” зочид буудалд “Ухаалаг хотууд: Тогтвортой хийгээд хөдөлгөөнт байдал” олон улсын хурал болно. Утас: 98119897
09.00 цагт “Холидэй Инн” зочид буудалд Үндэсний хөгжлийн газраас Тогтвортой хөгжлийн зорилгын үндэсний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшний төслийг танилцуулах хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 99003052
10.00 цагт НҮБ-ын байранд ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, ХНХЯ-наас “Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын дүн шинжилгээний тайлангийн хэлэлцүүлэг” зохион байгуулна.
10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
10.00 цагт ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвд ЦЕГ, ТЦА-наас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх “Дураараа биш ээ Дүрмээрээ” аяны талаар мэдээлнэ.
10.00 цагт МҮХАҮТ-д “Гааль-Бизнесийн уулзалт 2019” эхэлнэ. Утас: 99145985, 99106505
11.00 цагт Сүхбаатарын талбайд Батлан хамгаалах яам, ХХААХҮЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөг болно. Утас: 88111619
12.00 цагт Төрийн ордны баруун хаалганы дэргэд “Бид уучлахгүй хөдөлгөөн”-өөс УИХ-ын Ёс зүйн дэд хороонд шаардлага хүргүүлж, цуглаан зохион байгуулна. Утас: 88087539, 88744696
“Монгол ньюс” мэдээллийн төвд
11.00 цагт Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбооноос НМХГ-ын шалгалтын талаар мэдээлнэ.
11.30 цагт Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Мягмарсүрэн “Франц Италийн романтик бүсгүйчүүд” сонгодог тоглолтын талаар мэдээлнэ.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11.30 цагт Дархан, Сэлэнгэ, Эрдэнэтийн залуучуудын холбооноос Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын талаар мэдээлнэ.
12.00 цагт Дүнжингарав худалдааны төвийн түрээслэгчдийн холбооноос түрээсийн төлбөр үндэслэлгүй нэмснийг эсэргүүцэж ТУЗ-ийн гишүүд болон НЗДТГ-т хандах талаар мэдээлнэ.