Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

А.Аварзэд: Төв аймгийн нутаг дэвсгэрт гарсан зам тээврийн ослын нарийвчилсан судалгааг хийсэн

2019-9-26
0
ЖИРГЭХ

Төв аймгийн прокурорын газраас тус аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралт”-ыг 2015-2019 оны хоёрдугаар улирлын байдлаар нарийвчлан судалжээ. Төв Аймгийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор А.Аварзэдтэй энэхүү судалгааны талаар тодруулан ярилцлаа.

 

-Төв аймгийн прокурорын газар нэгэн томоохон судалгааг хийсэн байна. Улаанбаатар хот чиглэлийн бүхий л авто замууд Төв аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг. Тэр хэрээр хэрэг зөрчил ч ихээр гардаг. Танай газраас хийсэн судалгаагаар ямар нөхцөл байдал тогтоогдов?

-Төв аймгийн прокурорын газрын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл”-ийн 2019 оны төлөвлөгөөнд тусгагдсан нэг томоохон ажил нь аймгийнхаа нутаг дэвсгэрт гарч буй автотээврийн хэрэгслийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралтыг  судлаж нэгтгэх  ажил байсан бөгөөд 2015 оноос хойш аймгийнхаа нутаг дэвсгэрт гарсан зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг илүү нарийвчлан судлахыг зорьсон. Тухайлбал, гэмт хэрэг гарсан нутаг дэвсгэр, цаг хугацаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, тээврийн хэрэгслийн марк, хэрэг зөрчил хамгийн ихээр гарсан замыг дэлгэрэнгүй байдлаар судалсан. Төв аймаг 27 сумтай. Судалгаанд хамрагдсан хугацаанд тус аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг автозамуудад Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нийт 408 удаа гарсан.  Гэмт хэрэг гарсан сумдаар нь авч үзвэл, Аргалант суманд 39, Баян суманд 19, Баянхангай сумын нутагт 16, Баянцагаан суманд 16, Баянчандмань суманд 44, Борнуур суманд 45, Жаргалант сумын нутагт 21, Лүн суманд 24, Өндөрширээт суманд 19, Сэргэлэн суманд 62, Эрдэнэ суманд 19, Эрдэнэсант сумын нутагт 18 гэмт хэрэг тус тус гарсан нь бусдаас хамгийн олон байна. Дээрх байдлаас үзвэл, засмал замтай сумуудад энэ төрлийн гэмт хэрэг ихээр гарч байгаа юм.

-Судалгааны хүрээнд зам тээврийн ослын улмаас учирсан хохирлын хэмжээг тооцож гаргасан гэсэн. Энэ талаар танилцуулна уу?

-Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж осол гаргаснаас болж хүний амь нас хохирч, эрүүл мэндэд ноцтой хохирол учирдаг. Үүгээрээ дээрх төрлийн хэрэг хор, хохирол үнэхээр ихтэй.

Судалгаанд хамрагдсан хугацаанд гарсан 408 зам тээврийн ослын улмаас 449 хүн гэмтэж бэртэн эрүүл мэндэд нь хохирол учирсан бол 207 хүний амь нас хохирч, иргэн, хуулийн этгээдэд 2 тэрбум 400 сая төгрөгийн хор уршиг, хохирол  учирсан.

Энэ үнэхээр сэтгэл түгшээсэн тоон үзүүлэлт. Зөвхөн зам тээврийн ослоос Төв аймгийн замд 207 хүний алтан амь үрэгдэнэ гэдэг бол харамсал. Бүр гэр бүлээрээ ч осолд орж амиа алдсан хүмүүс байгаа. 

-Зам тээврийн осол гарахад ямар нөхцөл байдал ихээр нөлөөлж байна вэ?

-Нэн тэргүүнд орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал буурахгүй байна. Дээрх хугацаанд гарсан нийт гэмт хэргийн 17,4 хувь нь жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас гарсан байсан. Цаг хугацааны хувьд 81,6 хувь нь өдрийн цагаар, 18,4 хувь нь шөнийн цагаар гарсан.  

-Осол гаргасан тээврийн хэрэгслийн төрлийг судалж үзсэн үү?

-Зам тээврийн осол үйлдэж байгаа болон өртөгдсөн тээврийн хэрэгслүүдийг ангилан судалж үзэхэд мотоцикль 42 буюу 7,9 хувь, Тоёота Приүс маркийн автомашин 107 буюу 20,2 хувь, Тоёота Марк-2, Кровн, Аллион маркийн автомашин 51 буюу 9,6 хувь, жийп төрлийн тээврийн хэрэгсэл 70 буюу 13.2 хувь, суудлын бага оврын автобус /Хьюндай Грейс, Истана г.м/18 буюу 3,4 хувь, хүнд даацын ачааны машин 14 буюу 2,6 хувь, ачааны машин /Хьюндай Портер, Бонго г.м/ 53 буюу 10 хувь, Хьюндай Соната маркийн автомашин 23 буюу 4,3 хувь тус тус байна. Иргэд илүү өргөн хэргэлдэгтэй холбоотойгоор Тоёота Приүс маркын автомашин их осолд өртөж байна. Мөн энэ машины хөнгөн, их хурдтай байдал нь нөлөөлсөн ч байж мэднэ. Гэхдээ машины буруу гэж юу байхав. Жолоочийн л хариуцлагагүй байдлаас осол гарч байгаа шүү дээ.

-Нэг замд буюу тодорхой цэгт удаа дараа осол гарах тохиолдол бий юу. Ер нь аль автозамд осол ихээр гарч байна вэ?

-Маш зөв асуулт. Нэг замд, тодорхой нэг цэгт удаа дараа осол давтагдан гарах тохиолдол их байна. Сүүлийн 5 жилийн хугацаанд Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг хамгийн их гарсан “хар цэг” буюу зам тээврийн осол давтагдан гарч байгаа цэгийг судалсан. 

Судалгаагаар Сэргэлэн сумын Ногоон дов гэх газар 8, Хустайн даваа гэх газар 6,

-Борнуур сумын Урьхан гэх газар 7, 92-ын даваа гэх газар 6, Улаан цав гэх газар 6, Тайсын хөтөл гэх газар 11, 

-Баянчандмань сумын Хөх хошуу гэх газар 8, Шарын ам гэх газар 5,  60-ын даваа гэх газар 5,

-Аргалант сумын Жирмийн цагаан гэх газар 5, Цагаан хөтөл гэх газар 7,  Галзуу харын худаг гэх газар 6, 

-Лүн сумын  Цагаан хөтөл гэх газар 5  зам тээврийн осол гарсан байна.

Тэгэхээр жолооч нар дээрх замд туйлын анхаарал болгоомжтой явах шаардлагатай. Та бид хоёрын энэ ярилцлагыг олон жолооч уншаад Төв аймгийн нутаг дэвсгэрээр, дээрх замаар зорчин явахдаа санаж, сэрэмжилж яваасай гэж хүсэх байна.

-Орон нутгийн хэмжээнд ажиллаж байгаа нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, нутгийн захиргааны байгууллагууд  энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хэрхэн ажиллаж байна вэ?

-Ер нь нөхцөл байдал ийм байхад орон нутгийн хэмжээнд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хангалтгүй, тухайн сумын нутаг дэвсгэрийг дайран өнгөрч буй тээврийн хэрэгсэлд хийх үзлэг, хяналт шалгалт сул, сум орон нутгийн удирдлагаас анхаарал тавьдаггүй, бусад байгууллагуудтай хамтран тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар хийсэн ажил байхгүй, идэвхи, санаачлагагүй, тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцогч нарт анхааруулга, сэрэмжлүүлэг хүргэхгүй, яриа таниулга хийхгүй зэрэг байдлаас шалтгаалан осол ихээр гарч олон  хүний амь нас үрэгдэж, эрүүл мэндэд нөхөж баршгүй хор хохирол учирч байна. Тиймээс цаашид харьяа байгууллагууд нь онцгой анхаарч ажиллах шаардлагатай.

-Дээрх тоо баримт, судалгааны дагуу Төв аймгийн прокурорын газраас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар ямар ажил хийж байна вэ?

-Орон нутгийн хэмжээнд 2019 оны сүүлийн хагас жилд “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн гаралтыг бууруулах, таслан зогсоох талаар зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Аймгийн засаг дарга нарт танилцуулга хүргүүллээ. Мөн Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран Төв аймгийн нийт сумдад  “Авто тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн гаралтыг таслан зогсооход чиглэгдсэн “ОСОЛГҮЙ МАНЛАЙ СУМЫН ТӨЛӨӨ-2019” зургаан сарын аяныг зохион байгуулж эхлээд байна.

Аяны хүрээнд Сум бүрийн ажлын хэсэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн урьдчилан сэргийлэх самбар байрлуулах, хурд сааруулагч, гэрэлтүүлэг тавих ажлыг мэргэжлийн байгууллагын туслалцаатайгаар хийх, замын эвдрэл гэмтлийг судлан орон нутгийн зам засварын ангиар гүйцэтгүүлэх, анхаарал татсан “хар цэгүүдэд” цагдаагийн байгууллагын ажилтан ажиллах боломж бүхий шалган нэвтрүүлэх цэг,  зөөврийн хөдөлгөөнт постуудыг бий болгож ажиллуулах зэрэг олон ажлуудыг хийхээр заасан.

-Налайхын зам засвартай байгаагаас болж Улаанбаатараас Төв аймаг орох замд ачаалал их үүссэн. Нөхцөл байдал ямар байна вэ?

-Налайхын замын засвар нь дуусаагүй, энэ замд осол ч их гарч байна. Мөн том оврын автомашинууд, хүнд даацын тээврийн хэрэгсэл их явж байгаа учраас Төв аймаг ч гэлтгүй, Өмнөговь, Дундговийн замууд маш их эвдэрсэн. Саяхан л сайхан зам ашиглалтанд орж байсан. Одоо явахад хэцүү болсон байна. Үүнээс болж нийтийн эрх ашиг хохирч байна.

-Хуульд дээрх төрлийн гэмт хэрэг үйлдэгчдэд ямар ял шийтгэл оногдуулахаар заасан байдаг вэ?

-Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэсэн зүйл бий. Согтуугаар уг гэмт хэрэг үйлдвэл хүндрүүлж үзэхээр заасан. Гэмт хэргийн учруулсан хор уршигаас нь шалтгаалж ял шийтгэлийг ялгамжтай оногдуулдаг. Мэдээж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулна. Зүйл хэсэг бүрт хорих ялын хугацаа өөр өөр байгаа.  Хорих ялыг 1-ээс 8 жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан. Хэн ч шоронд оръё гэж бодохгүй. Гэхдээ жолоочийн нэг удаагийн хариуцлагагүй, хайнга, дүрмийн бус байдал халуун, дулаан гэрээс нь хүйтэн шоронд аваачих нь олонтой. Үүнийг жолооч нар ямагт бодож явахад илүүдэхгүй.

-Та тээврийн хэрэгсэл жолоодон яваа жолооч нарт хандаж ямар анхааруулга,  сэрэмжлүүлэг хэлэх вэ?

-Жолооч дан ганц өөрийнхөө амь насыг биш бусдын амь нас, амьдралын жолоог атгаж байгааг санах хэрэгтэй. Юуны түрүүнд жолооч нар хөдөлгөөнд оролцохдоо хууль, дүрмийг чанд баримтлах нь чухал, бие биедээ хүндэтгэлтэй хандаж дүрмээрээ явж ямар ч замд хурдаа тохируул. Битгий яар гэж хэлмээр байна. Өнөөдөр та яарсанаасаа болоод орой гэртээ харихгүй ч байж мэднэ. Замын нөхцөл байдлыг сайн хар. Удаан хугацаагаар, ядартлаа жолоо бүү барь. Унтаж амар. Нойрмоглож бүү яв. Шөнө орой явахдаа гэрлээ шилжүүл, жолоо барихдаа согтууруулах ундааны зүйл бүү хэрэглээрэй гэж хэлмээр байна. Мөн хол замд явах машин, жолоочийг сайн сонгох хэрэгтэй.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатарт аадар бороо орно
Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчилжээ
Өнгөрсөн хоногт 110 согтуу жолооч бүртгэгдлээ
Цагдаагийн байгууллага 192 хүнийг эрүүлжүүлж, 75 согтуу жолоочийг илрүүлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ENJOY AI 2026” УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ!
    12 цаг 51 мин
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
    13 цаг 49 мин
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
    14 цаг 57 мин
  • Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Ерөнхий сайдыг төлөөлөн ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хуралдаанд оролцож байна
    14 цаг 59 мин
  • Шимпанзег устаж үгүй болох аюулд орсон амьтны ангилалд анх удаа оруулсан түүх
    15 цаг 9 мин
  • Б.Мөнхтамир: АИ92 автобензиний 10 хоногийн нөөцтэй байна
    15 цаг 36 мин
  • “Star dance” Mongolia клубын гурван баг дэлхийн аваргын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхээ авлаа
    16 цаг 58 мин
  • Нийслэлийн 42 байршилд зам засвар, шинэчлэлийн ажил хийж байна
    17 цаг 2 мин
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
    17 цаг 34 мин
  • Болливудын жүжигчин Тайгер Шрофф буутай халдлагаас эсэн мэнд үлджээ
    17 цаг 41 мин
  • ​​​​​​​Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ
    17 цаг 50 мин
  • Төрийн албаны тусгай шалгалт улсын хэмжээнд эхэллээ
    17 цаг 59 мин
  • “ОВГОР” уран сайхны киноны БНСУ болон орон нутгийн үзвэрийн тасалбар эрэлттэй байна
    18 цаг 13 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-д төрийн айлчлал өнөөдөр эхэлнэ
    18 цаг 22 мин
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын ажил 40 хувьд хүрчээ
    18 цаг 27 мин
  • Франц улс сүүлийн хэдэн жилийн хамгийн хүнд өдрүүдийн нэгийг даван туулж байна
    18 цаг 30 мин
  • Аравдугаар сарын 16-ны өдрөөс хойш ямааны годрон өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй
    18 цаг 35 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
    18 цаг 48 мин
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
    18 цаг 58 мин
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
    19 цаг 14 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Б.Мөнгөнзул Монголын найм дахь эмэгтэй шатрын их мастер боллоо
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
24 баримт
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК