Хөвсгөл аймгийн Мөрөн хотод шатрын насанд хүрэгчдийн (эрэгтэй 51, эмэгтэй 59 дэх удаагийн) улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 9-нд эхэлж, өчигдөр өндөрлөлөө. Тэмцээнд олон улсын их мастер дөрөв, олон улсын шатрын холбооны мастер долоо, ОУ-ын шатрын холбооны дэд мастер гурав, спортын мастер хоёр, дэд мастер нэг, цолгүй нэг шатарчин өрсөлдөв.
Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд “Хан-Алтай” клубын тамирчин Ү.Агьбилэг түрүүлсэн бол эмэгтэйчүүдийн ангилалд “Дагшаахүү” клубын тамирчин Б.Алтантуяа нар түрүүлж, энэ оны улсын аварга шатарчин боллоо.
Б.Жаргал