Олон улсын гимнастикийн холбооны албан ёсны хөтөлбөрийн дагуу ХБНГУ-ын Штутгарт хотноо энэ сарын 04-14-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Спортын гимнастикийн насанд хүрэгчдийн 49 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 92 орны 1499 гаруй баг тамирчид, шүүгч, дасгалжуулагч болон бусад албаны хүмүүс оролцож байна.
Уг тэмцээний шилдэг гимнастикчид ТОКИО-2020 зуны олимпийн наадамд оролцох эрхээ авах юм.
Манай улсаас тэмцээний насанд хүрэгчдийн ангиллын ганцаарчилсан төрөлд нэг тамирчин оролцож байна.
Тодруулбал, дасгалжуулагчаар олон улсын хэмжээний мастер Ц.Алтантөгс, ганцаарчилсан төрөлд олон улсын хэмжээний мастер А.Энхтулга нар оролцож байна.
А.Энхтулгын хувьд бэлтгэлээ АНУ-ын Чикаго хотын спортын гимнастикийн олон улсын “LAKESHORE ACADEMY”-д базаажээ.