Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

П.Галиндэв: Баян хоосны ялгаа туйлдаа хүрч, монголчуудын 1 хувь нь хэт баяжиж, 70 хувь нь ядуу амьдарч байна

2019-10-01
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

Ардчилсан хувьсгал бол Монголын нийт ард түмний хүсэл зориг дээр тулгуурлаж бүтсэн үйл хэрэг, ололт амжилт. Цаашид иргэн бүр Ардчиллын үнэт зүйлсээ өөрсдөө хамгаалж, төгөлдөржүүлэн авч явах ёстой.

ЭШЛЭЛ 2.

Энэ 30 жил ололт амжилт ч бий үүний хажуугаар саар алдаатай зүйлүүд ч их байлаа. Бид энэ 30 жилийн ойг тохиолдуулж нэг их баяр тэмдэглэж, шоу наадам хийх гэхээсээ илүү өнгөрснөө эргэж харан, бодож дүгнэх ёстой.

ЭШЛЭЛ 3.

1992 оны Ардчилсан Үндсэн хуульд хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байна хэмээн тунхаглаж, шудрага нийгмийг байгуулна гэж зорьж ажилласан боловч энэ зорилгодоо огтхон ч хүрч чадсангүй.

ЭШЛЭЛ 4.

Монгол төр сайдаасаа эхлүүлээд доод шат хүртлээ төрийн байгууллагын мэргэжилтэн, хэлтсийн дарга хүртэл авлига авдаг болсон байна.

ЭШЛЭЛ 5.

УИХ-ын гишүүд нийтээрээ өөрсдөдөө давуу талыг бий болгож ЖДҮХС-гийн зээлийг  авчихаж байна. Хэн нь ч хариуцлага хүлээсэнгүй. Цаана нь боломжоо дээрэмдүүлсэн бизнес эрхлэгчид, ЖДҮ эрхлэгчид хохироод үлдэж байна.

ЭШЛЭЛ 6.

Хууль, прокурор, шүүхийн салбарт шударга бус тогтолцоо бий болсон. Шүүгч нар авлигын хэргийг авлига авах замаар шийддэг болж. Хэрэг наймаалцдаг болсон байна. Хяналтын, мөрдөн шалгах зэрэг бүх шатандаа авлигын хэрэг, аливаа гэмт хэргүүд замхардаг, наймаалцдаг тогтолцоо бий болсон.

ЭШЛЭЛ 7.

Өнөөдөр АН-ын даргаар ажиллаж байгаа хүн эрүүдэн шүүлт байх ёстой зүйл ээ гэж хээв нэг хэлээд цаашид ч байх зүйл гээд яриад сууж байгаа нь хамгийн эмгэнэлтэй зүйл болоод байна. Бидний байгуулсан хүмүүнлэг ардчилсан нийгэм маань иймэрхүү л дүр төрхтэй байна.

ЭШЛЭЛ 8.

Монголчуудын ахуй амьдрал энэ 30 жилийн дээрдсэнгүй. Бид дундаж давхаргыг бий болгож чадсангүй. монголчуудын 70 орчим хувь нь ядуу байна. Сүүлийн үеийн статистик судалгаагаар хүн амын 28 орчим хувь нь нэн ядуу, 40 гаруй хувь нь ядуу амьдарч байна.

ЭШЛЭЛ 9.

Баян хоосны ялгаа туйлдаа хүрч Монголчуудын ганцхан хувь нь болох цөөхөн хэдэн гэр бүл хэтэрхий их баяжлаа. Энэ юутай холбоотой вэ гэхээр авлига, шударга бус тогтолцоо бий болж, Монгол төр зохих ёсоор үүргээ гүйцэтгэх чадамжгүй болж, тохиролцооны төр бий болсоны хор хөнөөл юм.

ЭШЛЭЛ 10.

Үндсэн хуулийн 6.1-т байгалийн баялаг бол нийт ард түмний өмч бөгөөд төрийн хамгаалалтад байна гэж заасан байдаг. Гэтэл лиценз нэрээр Монголын ашигт малтмалтай бүх газар нутгийг цөөхөн гэр бүл өөрсдийн мэдэлдээ авсан байна. Байгалийн баялаг дээр төр шудрага, ирээдүйг харсан зохицуулалт хийж чадсангүй.

ЭШЛЭЛ 11.

Ингэж баяжсан хүмүүс цаашлаад байгалийн баялгаас олсон мөнгөөрөө буцаагаад төрийг худалдаж авах ажил хийдэг. Намаар дамжиж тэрийн эрх мэдэлд өөрсдөө гарч суух, хугацаагүйгээр төрийн эрх барьж, үр хүүхдэдээ хүртэл төрийн албан тушаалыг үе залгамжлуулж өмчлүүлэн, Монгол төрд эзэн суухыг оролдож байна. 

ЭШЛЭЛ 12.

Өргөн уудам газар нутаг, 60 сая мал байна. Гэтэл бас л төрийн тогтворгүй, алсын хараагүй  бодлогоос болж өнөөдрийг хүртэл газар тариалан, мал аж ахуйн салбартаа орчин үеийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж эдийн засгийн өндөр үр ашиг хүртдэг болох тал дээр хангалтгүй ажиллаж ирлээ.

ЭШЛЭЛ 13.

Аж үйлдвэрээ хөгжүүлээд түүхий эд нийлүүлэгч орон биш үйлдвэрлэгч орон болъё гэж улс төрч болгон ам уралдан ярьсан. Гэвч бодит байдал дээр нэг ч бодит үр дүн гарсангүй. Монгол Улс үйлдвэржсэн орон болж чадсангүй. Гадны түүхий эдийн ханган нийлүүлэгч хэвээрээ л байна. 

ЭШЛЭЛ 14.

Шинжлэх ухааны салбар, технологийн салбараа хөгжүүлж чадсангүй. Өнөөдөр барууны өндөр хөгжилтэй орнууд аж үйлдвэрийнхээ шатнаас цаашаа өнгийгөөд технологийн эрин рүү шилжиж байна.  

ЭШЛЭЛ 15.

Бид хоорондоо хэрэлддэг, эрх мэдлээ булаацалддаг, хэн нь ч хариуцлага хүлээдэггүй, авлигыг өөгшүүлсэн, шударга бус тогтолцоог дэмжсэн, гацаадаг, хуйвилддаг,  тохиролцдог замаар өнгөрсөн 30 жил явж иржээ.

ЭШЛЭЛ 16.

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Монголын нийгэмд шударга ёс бий болгох зохицуулалтыг хийж өгөөсэй. Авлигыг таслан зогсоох  асуудлыг шийдээсэй. Хууль, шүүхийн байгууллагуудын шударга ажилладаг тогтолцоог бий болгоосой гэж хүлээсэн боловч зоримог алхам хийсэнгүй.

ЭШЛЭЛ 17.

Засаглалийн тогтвортой байдлыг хангаж, урт хугацааны хөгжлийн бодлогыг бий болгох зохицуулалтыг хийгээсэй гэж хүлээж байсан. Бас л тэр талын зүйл одоогийн энэ ҮХӨ-ийн төсөлд хангалттай алга.

ЭШЛЭЛ 18. 

Ерөөсөө бид өнгөрсөн 30 жилд ардчилсан шударга сонгууль явуулсан гэж хэлж байгаа боловч сонгууль болгон будлиантай болж байсан. Сонгууль болгоноор мөнгө тараасан, сонгогчдын саналыг худалдаж авсан гэх асуудал гардаг. Ядаж л сонгуулиа шудрага явуулж сурангүй.

ЭШЛЭЛ 19.

Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт АН-ын удирдлага маш хариуцлагагүй хандсан. Анхнаасаа тодорхой байр суурьгүй байсан. Өдөр бүхэн өөр өөр мэдэгдэл хийж байсан. Нэг бол ийм санал хүргүүлж байна аа гэдэг.  Хэлэлцүүлэгт орно, орохгүй гэнэ. Нэг бол татаж авч байна аа гэдэг ийм л зүйл боллоо.

ЭШЛЭЛ 20.

Манай намын удирдлага Үндсэн хуулийн асуудалд шантаачлах, наймаалцах гацаах, хуйвалдах байдлаар хандлаа. Өнгөрсөн 30 жилд С.Эрдэнэ нам дотроо ч шантаачлах, гацаах, хуйвалдах ийм л улс төр хийж ирсэн. Өнөөдөр АН-ын дарга болчихоод нам төлөөлж улс төр хийхдээ яг энэ байдлаараа ажиллаж байгаа.

ЭШЛЭЛ 21.

Энэ хүн улс орны хэмжээний намыг, улс орныг аваад явах хэмжээний лидер биш байна. Олон үзүүлэлтээр хэлж болно. Хувь хүнийхээ талаас энэ хүнд удирдагчийн шинж чанар алга. Энэ хүнд хулгай хийх, авлига авах тийм л чадвар байна.

ЭШЛЭЛ 22.

С.Эрдэнэ өнгөрсөн хугацаанд маш олон хууль бус зүйлсийг хийсэн. Энэ хүний хийсэн гэмт хэргүүд одоо ч хүртэл улс төрийн хүрээнийхний сейфэнд байгаа. Тиймээс түүнийг “Төмсөгдүүлсэн” улстөрч гэдэг. Ийм барьцаалагдсан, “боолын гэрээтэй” улстөрчөөр АН удирдуулж болохгүй.

ЭШЛЭЛ 23.

Сая жүдогийн шигшээ багийн удирдлагууд өмнөх амжилтаа ахиулж чадаагүйнхээ төлөө ёс зүйн хариуцлага хүлээгээд огцорч байна. Энэ бол хүнд байх ёстой, ялангуяа улстөрчдөд бүр их байх ёстой чанар. Гэтэл өнөөдрийн улс төрчид, АН, МАН аль ч нам ялгаагүй ёс зүйн хариуцлага хүлээх чадваргүй байна. 

ЭШЛЭЛ 24.

Аймаг, дүүргийн АН-ын дарга нар одоо шийдвэрээ гаргах цаг болсон. Ганц хүний хувь эрх ашигт хөтлөгдөн дөрлүүлсэн үхэр шиг явсаар сонгуульд ялагдвал тэр тийм хүсээд байх зүйл биш шүү гэж хэлмээр байна. Авлигач удирдлагынхаа хамар доороос гарч ирээд Монголын ард түмний хүсэн хүлээж байгаа өөрчлөлт шинэчлэлтийн төлөө дуу хоолойгоо илэрхийлэн тэмц, Хамтарч АН-аа өөрчилж, нийгмээ сайн сайхан болгохын төлөө тэмцэх цаг болсон.

image

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Олон улсын ардчиллын өдрийг тохиолдуулан АН-ын шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн П.Галиндэвийн хэвлэлд өгсөн ярилцлагаас онцлох 24 эшлэлийг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (23)

  • Zuv (112.72.9.122)
    Ovoo shudraga heldeg zaluu bna amjilt
    2020 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (192.82.73.218)
    2012-2016 онд МАН-тай нийлж, АН-ын Засаг даргаа унагана гээд гүйгээд байсан гөлийсөн дурак л байна.
    2019 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    Монголчууд бид 30 жил авилгич хулгайч нараар төрөө удирдуулж туйлдаа хүртэл 70 хувь нь ядуурлаа одоо ирэх сонгууль хулгайч нар их хуралд гарахгүй гэх баталгаа алга авилгач хулгайч нар мөнгөтэй шударга хүмүүс мөнгөгүй ядуу шүү дээ ядуу хүн сонгуульд ялах уу эргэлзээтэй л байна
    2019 оны 10 сарын 17 | Хариулах
  • Иргэн (203.91.115.52)
    МАН АН 2 нам 30 жил төр барихад монгол улс дэлхийд хамгийн бага тэтгэвэр цалинтай гадаад өрөөрөө 1 т хорт хавдраар 1т орсон ядуу орон боллоо
    2019 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (203.91.115.52)
    20 онд МАН АН хоёрыг газрын хөрснөөс арчиж чадвал монгол улс хурдан хөгжилд хүрнэ
    2019 оны 10 сарын 12 | Хариулах
  • haha (64.119.25.12)
    2 nudendee davhraatai bolchuul hol yavhal huu bn
    2019 оны 10 сарын 12 | Хариулах
  • иргэн (192.82.64.220)
    үлдэх 29 хувь нь хойд хормойгоо авч урд хормойгоо нөхөж амьдардаг улс гэсэн үг үү
    2019 оны 10 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.9.43.198)
    Авилга авсан этгээдийг "цаазаар "-авдаг хуультай болчихвол Монгол орон ,ард түмэн маань одоохон сэргэн мандана доо Маш зөв "2020 -оны сонгуульд "МАНАН -г арчиж хаях хэрэгтэй шүү та минь ,монголчуудаа .
    2019 оны 10 сарын 08 | Хариулах
  • Zochin (103.26.194.198)
    Za bolij uz,shal mangar batsaan bsan,bi ireeduid said bolno geed teneg uym yariad yavdag bsan
    2019 оны 10 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    монголын төр энэ чигтээ авилгач хулгайч хүмүүсээсээ салж чадахгүй баян хоосны ялгаа хэт их гарвал ард түмэн босож тэмцэх цаг болсон бид өлсөөд баячууд татвар төлөгчдийн мөнгөөр мурийтэй тоглоод хүүхэндээд архидаад хар тамхи хэрэглээд шударга ёс мөн үү
    2019 оны 10 сарын 05 | Хариулах
  • Зочин (139.5.218.168)
    Монголчууд 2020 онд энэ 2 намыг сонгохгvй байж чадвал ялна шvv
    2019 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.212.119.121)
    Zovshiltsolguigeer uls oron tsaash yavahgui herev yavbal venesueliin araas orno
    2019 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.212.119.121)
    Irgediin 70 huviin n hed n tarhi ugaadag irgenii hodolgoonuuded hulhiduulj bna ter talaar sudalgaa
    2019 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.212.119.121)
    Zasgiin gazriin 20-r togtooloor sergelen humuus n bayjsan oyutolgoig ih haadiin sunsnuud davhar huraldaj gereeg batalsan uurhain nootsiig hench onood togtooj chaddaggui taaj togtoodog yum
    2019 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.212.119.121)
    Iim baidlaar yavbal venesueliin araas
    2019 оны 10 сарын 01 | Хариулах
  • Зочин (43.228.131.110)
    Манганр БАЦААН хол очиж ХУЦ за.
    2019 оны 10 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    Энэ ардчилал чинь эхэн үед жинхэнэ утгаар ардчилал шударга ёс эрх чөлөөний төлөө тэмцэл байсан. харин Элбэгдорж нар энэ сайхан ардчилалын буян нэрээр төрд гарч албан тушаал авмагц Алтан загасны үлгэрт гардаг шуналт эмгэн шиг болж ардчилалыг анархизм дарангуйлал , авалигал болгож улмаар ард түмнийг гудманд хаясан . өөрсдөө авлигачид луйварчид болж ард түмнийг хонь мэт болгосон шүү
    2019 оны 10 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    Энэ ардчилал чинь эхэн үед жинхэнэ утгаар ардчилал шударга ёс эрх чөлөөний төлөө тэмцэл байсан. харин Элбэгдорж нар энэ сайхан ардчилалын буян нэрээр төрд гарч албан тушаал авмагц Алтан загасны үлгэрт гардаг шуналт эмгэн шиг болж ардчилалыг анархизм дарангуйлал , авалигал болгож улмаар ард түмнийг гудманд хаясан . өөрсдөө авлигачид луйварчид болж ард түмнийг хонь мэт болгомон шүү
    2019 оны 10 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.179.68)
    Нэг хувийн хэт баяжсан хэсэг нь үнэн дээ бол цэвэр баяжилт биш байх тэгж хэт баяжих нөхцөл ч байхгүй бүрдээгүй хувийн компани аж ахуй байгуулж ажиллаа ч дөнгөж хоолны мөнгө тасрахгүй байх л төдий биз яагаад монгол иргэд боломжоороо хувийн хэвшилд ажиллаад ажиллаад ядуурлаас гарахгүй байгаа нь хөдөлмөрийн мөлжлөг үнэгүй ажиллуулах системтэй холбоотой ганц нэг эзэн болсон нөхдүүд ажил олгогч эзэд гээд сүрхий нэртэй
    2019 оны 10 сарын 01 | Хариулах
  • Зочин (64.119.20.90)
    Хаанаас бас хөөтэй төлөг шиг юм гараад ирэв
    2019 оны 10 сарын 01 | Хариулах
  • zochin (202.9.43.2)
    Khulgain munguu ni khuaakh khergtei...
    2019 оны 10 сарын 01 | Хариулах
  • irgen (31.165.225.30)
    yag zov helj baigaa bolovch tanai nam iim baidal yysgelzsen gol nam,,,teriigee oilgoj zeverlej chadval oort chin ih talarhah bolno ard tymen, namiinhaa darmtaas aihgui zytgevel ard tymen demjine dee ooriig chin ...
    2019 оны 10 сарын 01 | Хариулах
    • Zochin
      Yg unen
      2019 оны 10 сарын 01
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
    1 цаг 27 мин
  • Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
    16 цаг 10 мин
  • Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
    16 цаг 50 мин
  • Айлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд түр хугацааны зохицуулалт хийнэ
    16 цаг 54 мин
  • Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
    17 цаг 17 мин
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
    17 цаг 47 мин
  • Хиймэл оюун ухаанаар бүтээсэн жүжигчин Тилли Норвуд Холливудынхны санааг зовоож байна
    17 цаг 57 мин
  • Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
    18 цаг 43 мин
  • Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
    19 цаг 58 мин
  • Европ сансрын салбарт SpaceX-ээс хоцорч байна
    19 цаг 59 мин
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    20 цаг 21 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    20 цаг 30 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    21 цаг 14 мин
  •  “MAMA AWARDS 2026”-г үзэх  эхний зургаан азтан тодорлоо
    21 цаг 27 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    21 цаг 27 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    22 цаг 10 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    23 цаг 12 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    23 цаг 13 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    23 цаг 16 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    23 цаг 34 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК